Нууц мэдээллийн уурхай

Монгол-Оросын хилийн Эрээнцав төмөр замын боомтыг энэ сарын 1-нээс нээжээ

Нийтэлсэн: 2020-12-03 05:49:10

  

“Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо.  

“УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын танилцуулснаар өчигдрийн байдлаар Төмөр замын хэмжээнд шинжилгээ өгвөл зохих 15 мянга, 956 хүнээс 15 мянга, 916 хүн нь хамрагдаад байгаа юм байна. Хөдөө, орон нутагт яваа, эмчилгээтэй байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хоригдсон зэрэг шалтгаанаар 40 хүн хамрагдаагүй байна. 

Замын хэмжээнд нийт 2144 ажлын байр, 96.190 м2 талбайд, мэргэжлийн байгууллагуудаар 264 ажлын байрны 8327 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Зөөврийн 130 зүтгүүр, ачааны галт тэрэгний 661 зүтгүүр, сэлгээний 134 зүтгүүрийг ариутгасан байна. Гэрээт байгууллагаар 137 галт тэрэг, 7133 вагон, чингэлэгт, өөрсдийн хүчээр Сүхбаатар, Дархан, Замын-Үүд өртөөнд байрлаж байгаа зорчигчийн 16 вагон, Сүхбаатар-Улаанбаатар, Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд аялж байгаа тээшийн гурван вагонд халдваргүйжилт хийлгэжээ.

Шуурхай бүлгийн 14 удаагийн хурлаас Зам, тээврийн хөгжлийн сайдын өгсөн 139 үүрэг, даалгавраас 135 нь 100 хувийн биелэлттэй, дөрөв нь 70 хувийн биелэлттэй байна.

Мөн Монгол-Оросын хилийн Эрээнцав төмөр замын боомтыг энэ сарын 1-нээс нээн ажиллуулах болсонтой холбогдуулан коронавируст халдвар, цар тахал хүн амын дунд тархахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах, боомтын аюулгүй байдлыг хангуулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд хяналт тавьж, заавар, зөвлөмж өгч, холбогдох зохион байгуулалтаар ханган ажиллах чиг үүрэг бүхий Шуурхай бүлэг өнөөдрөөс тус боомтод ажиллаж эхэллээ. Шуурхай бүлгийг МХЕГ-ын Экспорт, импортын зохицуулалтын хэлтсийн дарга Б.Хосбаяр ахлан ажиллаж байна хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ. 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших