Нууц мэдээллийн уурхай

Өвөлжилтийг өнтэй давахад отор нүүдэл хийж байгаа малчдадаа анхаарахыг уриалав

Нийтэлсэн: 2020-12-02 02:25:29

 

Өвөлжилтийн нөхцөл байдал болон цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар аймаг, нийслэлийн ИТХ-ын удирдлагуудтай цахим уулзалт хийлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.12.01) аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай цахим уулзалт хийж, өвөлжилтийн нөхцөл байдал болон коронавируст цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцлаа. Мөн Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн талаар ярилцаж, санал солилцлоо.

Уг цахим уулзалтад орон нутгийн удирдлагуудаас гадна Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар оролцов.

Засгийн газар болон Улсын онцгой комиссоос Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу орон нутгийн удирдлагууд иргэдээ татан авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх түр журмуудыг батлан хэрэгжүүлж эхэлжээ.

Ихэнх аймагт өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн байна. Одоогийн байдлаар аймгуудад дунджаар 6-12 см цасан бүрхүүл тогтсон бөгөөд өвс, тэжээлийн нөөц, санхүүжилтийн асуудалд УИХ, Засгийн газрын зүгээс анхаарч, улсын нөөцөд байгаа өнжмөл өвс, тэжээлийг худалдаанд гаргах, отор нүүдэл хийж байгаа малчдыг дэмжих шаардлагатай. Өвөлжилт хүндрэх сургаар хивэг тэжээлийн үнэ өсөж байгааг цахим уулзалтын үеэр хэлж байлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар дэг журмыг чандлан баримталж, өвөлжилтийг өнтэй давахад отор нүүдэл хийж байгаа малчдадаа аль аль талдаа анхаарал тавьж, хамтран ажиллахыг уриалав.

Мөн энэ удаагийн цахим уулзалтаар Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн талаар ярилцаж,  ИТХ-ын дарга нарын саналыг сонссон юм. Улс орны хөгжилд чухал нөлөө үзүүлэх энэ хуулийн төслийг орон нутгийн удирдлагуудаар дахин хэлэлцүүлж, саналыг нь тусгаж ажиллана. Түүнчлэн  аливаа хуулийн төслийг хэлэлцэхдээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дамжуулан ард иргэдийн саналыг авч, хуульд тусгадаг болох шинэ жишгийг нэвтрүүлж байгааг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцолсон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших