Нууц мэдээллийн уурхай

Түлшний нөөц хангалтад анхаарч ажиллах үүрэг өглөө

Нийтэлсэн: 2020-11-26 03:28:44

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумъяабазар Баянзүрх дүүрэг дэх Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан түлш түгээх цэгт очиж ажиллав. Тус цэгт Баянзүрх дүүргийн  дөрвөн хорооны зорилтот бүлгийн иргэдэд сайжруулсан шахмал түлш олгох ажлыг зохион байгуулж байгаа юм.

Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, “Тавантолгой” түлш ХХК-ийн борлуулалт хариуцсан захирал Г.Ундармаа нар ажлын явц, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөв.

Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Тавантолгой түлш” компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төв, борлуулалтын албатай хамтран өндөрлөг бүхий  67 газарт сайжруулсан түлш борлуулах цэг байгуулж байна. Энэхүү цэгүүдийг нэмэлтээр байгуулснаар алслагдсан газарт амьдардаг 26600 иргэн түлш авахын тулд заавал 5-6 цаг зарцуулах шаардлагагүй болох юм. Өнгөрсөн жил 500 өрхөд борлуулалтын нэг цэг ногддог байсан. Харин одооноос  200 өрхөд нэг  борлуулалтын цэг ногдох боломжтой болж байна. Халтиргаа, гулгаа үүссэн энэ үед иргэд гэртээ ойрхон түлш борлуулах цэгээс сайжруулсан түлш авснаар иргэдэд тулгамддаг олон асуудлын шийдэх боломжтой юм” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумъяабазар зорилтот бүлгийн 10 мянган өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлыг онцгойлон анхаарч,  түлшний нөөцийг хангалттай байлгахад анхаарч ажиллахыг зөвлөлөө.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших