Нууц мэдээллийн уурхай

Нүүрс тээврийн жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулан хилээр нэвтрүүлж байна

Нийтэлсэн: 2020-11-25 03:28:10

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар уртын тээвэрт өдөрт 7000, богинын тээвэрт 4700 орчим  нүүрс тээврийн машин хөдөлгөөнд оролцож, цар тахлын эсрэг халдвар, хамгааллын дүрэм журмыг сахин зогсолтгүй ажиллаж байна.

УОК-ын даргын 30 дугаар тушаалын дагуу Өмнөговь аймгийн Оюу толгой, Тавантолгой, Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд болон Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд ажиллаж буй иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, Тээврийн жолооч нарын халдваргүйжүүлэлт, хамгааллыг чангатгаж, нүүрсний экспортыг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллаж байна.

БНХАУ-ын тал нүүрс тээврийн жолооч нарыг хил нэвтрэх үед ковид-19-ийн шинжилгээнд хамрагдсан байхыг шаардсан.

БНХАУ-ын тал нүүрс тээврийн жолооч нарыг хил нэвтрэх үед ковид-19-ийн шинжилгээнд хамрагдсан байхыг шаардсан. Энэ хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан  ЗТХЯ, ЭМЯ, МХЕГ, “Эрдэнэс Монгол” ХХК, ХӨСҮТ, АМГТГ-ын албаны хүмүүс нүүрс тээврийн уурхайнуудын ариутгал халдваргүйжүүлэлт, жолооч нарын аюулгүй байдалд цагдаа, дотоодын цэргийн 50 алба хаагчийн дэмжлэгтэйгээр хяналт тавин ажиллаж байна. Эхний ээлжинд нүүрс тээврийн 850 гаруй жолооч, албан хаагчдыг “COVID-19” халдварын шинжилгээнд хамруулан хилээр нэвтрүүлэх боломжийг бүрдүүлээд байна. Цаашид 5000 орчим хүнийг шинжилгээнд бүрэн хамруулахаар ажиллаж буй бөгөөд жолооч нарыг Ганц модны боомтод хоноглохгүй, өдөртөө буцаж гарах зохицуулалтыг хийжээ.

Дашрамд дурдахад, 2020 оны эхний 11 сарын 23-ны өдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 211 нүүрсний машин, зэсийн баяжмал ачсан 95 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бол Шивээхүрэн боомтоор 216 нүүрс тээврийн машин гарчээ.

Эх сурвалж: “Эрдэнэс Монгол” ХХК

 
Нийт сэтгэгдэл: 1
  1. Irgen /64.119.26.83/ 2020-11-25 19:39:03

    Odoo jarantin sungamaargui baina ***dsanaa huleen zovshoorch dasn zohitsoh huvilbaraa heregjuulmeer bna aa.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших