Нууц мэдээллийн уурхай

Нийслэлийн хэмжээнд эргүүлийн 1363 чиглэлд 5000 гаруй албан хаагч ажиллаж байна

Нийтэлсэн: 2020-11-25 03:06:28

 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй албан хаагчид коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга  хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Нийслэлийн онцгой штабаас өчигдөр  /2020.11.23/ зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар танилцууллаа.

Тэрбээр “Нийтийн тээврийн цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлсэнтэй холбоотойгоор иргэдийн халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор хяналтын ажилчид ачаалал ихтэй 34 чиглэлд 86 автобусны буудал дээр тогтмол ажиллаж байна. Өчигдрөөс /2020.11.23/ байдлаар нийслэлийн хэмжээнд тэтгэвэр, халамжийн мөнгийг картаар олгох, картгүй иргэдэд карт олгох ажлыг зохион байгууллаа. Энэхүү ажлыг нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, нийслэлийн халамж үйлчилгээний газар хамтран зохион байгуулсан. Уг үйлчилгээнд төрийн болон хаан банкны салбараар 30 гаруй мянган хүн хамрагдсан байна. Виза картгүй иргэдэд карт олгох  ажлыг энэ долоо хоногт хийж дуусгах төлөвлөгөөтэй байна. Өчигдрийн /2020.11.23/ байдлаар хот руу хүнсний тээвэрлэлт, шатахуун, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, эм эмнэлгийн бараа материалыг тээвэрлэх зорилгоор 1141 тээврийн хэрэгсэл нэвтэрлээ. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд мэргэжлийн байгууллагын албан хаагчид хяналт, шалгалтын ажлыг өдөр бүр хийж байгаа. Нийслэл хот руу нэвтэрч байгаа бүх тээврийн хэрэгслийн гадаргууг ариутгах ажлыг Нийслэлийн мал эмнэлгийн газраас хийж байна. Товчоогоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдыг заавал шинжилгээнд хамрагдсан байхыг шаардаж байгаа. Хэрвээ шинжилгээнд хамрагдаагүй бол хот руу оруулахгүйгээр орон нутаг руу нь буцааж байна. Бид аймгуудын шуурхай штабын албан хаагчидтай цахим хэлбэрээр холбогдож цаг үеийн байдал, мэдээлэл тогтмол солилцож байна. Мөн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод тээврийн цагдаагийн албаны хөдөлгөөнт эргүүлийн албан хаагчид иргэдийг хулгайгаар орон нутаг руу зорчих үйлдлийг таслан зогсоохоор ажиллаж байна. Учир нь сүүлийн үед Өлзийт товчоогоор зүүн аймгууд руу нутаг буцах хүсэлтэй иргэд хулгайгаар нэвтрэх тохиолдол их гарч байна” гэв. 

Нийслэлийн хэмжээнд эргүүлийн 1363 чиглэлд 5000 гаруй албан хаагч ажиллаж байна. Өчигдрийн байдлаар нийслэлийн шуурхай штабын 11-324702 утсанд эмнэлгийн үйлчилгээ, автомашины тусгай зөвшөөрөл, хотоос гарах, орох хөдөлгөөнтэй холбоотой 850 гаруй санал хүсэлт ирсэн байна. Иргэдийн санал, хүсэлтэд шуурхай штабын ажилчид цаг алдалгүй хариу мэдээллийг өгч ажиллажээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших