Нууц мэдээллийн уурхай

Монгол Улс, Европын холбооны худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдаан болов

Нийтэлсэн: 2020-11-24 04:24:33

 

 

Монгол Улс, Европын Холбоо (ЕХ)-ны хамтын ажиллагааны хамтарсан хорооны дэргэдэх Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр болов. Хуралдааныг монголын талаас Монгол Улсын Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюу, тус газрын дэд захирал Г.Өлзийсайхан,  европын холбооны талаас Европын Комиссын Худалдааны асуудал хариуцсан газрын Алс Дорнодын асуудал эрхэлсэн албаны дэд дарга Марко Чирулло нар хамтран даргалав. Хуралдаанд Сангийн яам, ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн газар, Оюуны өмчийн газрын төлөөлөл мөн оролцов.

Дэд хорооны хуралдаанаар талууд эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, худалдааны бодлогын талаар харилцан мэдээлэл солилцож, эдийн засгийн хамтын ажиллагаа, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, ялангуяа  Европын Холбооноос Монгол Улсад олгож буй худалдааны хөнгөлөлт буюу импортын тарифын хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+), Бүртгэгдсэн экспортлогчдын систем (REX), Монголын худалдааг дэмжих төсөл (TRAM)-ийн хэрэгжилтийг хэлэлцэв.

Мөн Монгол Улс, ЕХ-ны Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд,  мал, амьтан ургамлын эрүүл ахуй, хорио цээр, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах болон түүхий эдийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Талууд Худалдаа, хөрөнгө оруулалтын Дэд хорооны хуралдааны дүнгээр хамтарсан тэмдэглэл гаргахаар тохиролцов. Дэд хорооны хуралдааны дүнг  12 дугаар сард болох Монгол Улс, ЕХ-ны Хамтын ажиллагааны хамтарсан хорооны ээлжит хуралд танилцуулах юм.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших