Нууц мэдээллийн уурхай

Судалгааны ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зар

Нийтэлсэн: 2020-11-19 03:21:51

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн шалтгааныг тогтоох” судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллагуудыг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Гүйцэтгэх хугацаа: 30 хоног

Ажил гүйцэтгэгчид тавигдах шаардлага: 

  1. Ажил гүйцэтгэгч нь хуулийн этгээд байна;
  2. Багийн ахлагч нь эрдмийн зэрэг (доктор)-тэй байх бөгөөд ижил төстэй судалгааны ажил удирдаж байсан туршлагатай байна;
  3. Судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай;
  4. Байгууллагын хүний нөөцийн судалгаа, дүн шинжилгээ хийж байсан;
  5. Судалгаа шинжилгээний олон улсын арга зүйн хүрээнд мэдээллийг цуглуулах боловсруулах, дүн шинжилгээ хийж зөвлөмж боловсруулах өндөр чадвартай;

Дээрх шаардлагад тэнцсэн этгээд дор дурдсан холбогдох нотлох баримт, мэдүүлгийг хэвлэж, дугтуйлан 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цагаас өмнө Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Угтах үйлчилгээ”-ний ажилтанд авчирч өгнө үү.

 

Мэдүүлэг ирүүлэх: 

  1. Байгууллагын хүсэлт;

2.Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан)-ний хамт;

  1. Сүүлийн 5 жилд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт судалгааны ажил гүйцэтгэж байсныг нотлох баримтууд;;
  2. Судалгааг гүйцэтгэх багийн ахлагчийн товч намтар (CV), докторын дипломын хуулбар, багийн гишүүдийн товч намтар (CV)
  3. Тухайн ажил, үйлчилгээг хийх үнийн санал

Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэхтэй холбоотой зардлыг зөвлөх өөрөө хариуцна. Сонирхсон этгээд холбоотой мэдээллийг 11-324438 дугаарын утсаар авах боломжтой.

   

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших