Нууц мэдээллийн уурхай

Хэнтийд илэрсэн сэжигтэй ХОЁР тохиолдлын ТҮРГЭВЧИЛСЭН шинжилгээний хариу ЭЕРЭГ гарлаа

Нийтэлсэн: 2020-11-16 05:41:49

 Хэнтий аймагт коронавирусийн сэжигтэй хоёр тохиолдол илэрч, түргэвчилсэн шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн тул 14 хоног хөл хорио тогтоосон болохыг Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэдээллээ. 

 

Арваннэгдүгээр сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар тус аймагт хүрсэн иргэдийн түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Түргэвчилсэн шинжилгээг Дорнод аймагт шинжлүүлэхээр явуулсан бөгөөд 24 цагийн дараа PCR шинжилгээний хариу гарах юм байна.  

Тухайн иргэн хулгайн замаар Улаанбаатараас Хэнтий аймагт хүрсэн бөгөөд төрийн байгууллагууд зохион байгуулалттай өндөржүүлсэн байдалд бэлэн ажиллаж байгаа тул иргэдийг тайван байхыг зөвлөлөө. 

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат "Цэнхэрмандалын постноос буцаахад голын урдуур буюу Баянмөнх, Дархан, Баянхутаг сумын нутгаар хөндлөн гарч, Хэрлэн гол дагуу явж, аймгийн урд байрлах шатахуун түгээх станцаар үйлчлүүлэн, аймгийн төвөөс 70 км газарт Заанширээ гэдэг газарт гэртээ байгаа гэсэн өгүүлэмжтэй байна. Сумын эрүүл мэндийн төвөөс түргэвчилсан шинжилгээ авахад хоёр хүнд эерэг гарсан. Тиймээс аймгийн онцгой комисс яаралтай хуралдаж аймгийн хэмжээнд хөдөлгөөнийг бүрэн хааж, үйл ажиллагаа явуулж буй бүх үйлчилгээний байгууллагын үйлчилгээг зогсоож байна.

Аймгийн төвөөс орох, гарах хөдөлгөөн болон төв доторх явган болон автомашинтай иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Иргэд гэр гэртээ байж, шаардлагатай үед 103 дугаарын утсаар тусламж үйлчилгээг авна уу. Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн маршрут, хавьтлыг яаралтай тодорхойлж эхэлсэн. Эхний ээлжинд аймгийн төвд хоёр газар шинжилгээний төв ажиллуулж байна. Хавьтал байх магадлалтай газруудад түргэвчилсэн шинжилгээг авч байна" гэлээ. 

Хэнтий аймгийн Засаг дарга түргэвчилсэн оношлуур болон эмчилгээ хийх бүх бэлэн байдлыг хангасан гэдгийг хэлсэн бөгөөд Хангарьд ШТС-аар 09:00 цаг хүртэл үйлчлүүлсэн иргэдийг 70562906 дугаарын утсаар холбогдохыг зөвлөлөө. 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших