Нууц мэдээллийн уурхай

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ: ӨӨРИЙГӨӨ БОЛОН ГЭР БҮЛЭЭ ХАМГААЛАХ ХАМГИЙН САЙН ВАКЦИН БОЛ САХИЛГА БАТ, ХАРИУЦЛАГА ШҮҮ

Нийтэлсэн: 2020-11-16 02:39:59

 

Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдуулж, УОК-ын шийдвэрийг дүгнэн хэлэлцэж, Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгаж, Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлийг тус тус гаргасан. Хурлын дараа ерөнхий сайд Засгийн гишүүд, төрийн захиргааны байгууллагын дарга, аймаг нийслэлийн засаг дарга нарт дараах албан даалгаврыг өглөө.

-       Дотоодод гарсан багц коронавируст халдварын тандалт судалгааг эрчимжүүлэх, голомтын хүрээг хязгаарлах, богино хугацаанд хумих, таслан зогсоох, хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах, эрсдлийг бууруулах ажлыг эрчимжүүлэх

-       КОВИД19-ын халдварын голомтын бүс, объект, халдвар илэрсэн байр, гэр, орон сууц, гудамж, зай талбай, олон нийтийн үйлчилгээний төвд иж бүрэн аруитгал халдваргүйтгэлийг хийх ажлыг шуурхай зохион байгуулах, түүнд хяналт тавих

-       Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх, эмзэг бүлгийн иргэд, дотуур байрын  сурагч, оюутнуудын хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх,  хүүхэд хамгааллын үйл ажиллагааг сайжруулах

-       Түлш, эрчим хүч, дулаан, усан хангамж, газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлт, ханган нийлүүлэлтийн үйл ажилагааг тасралтгүй зохион байгуулах, хомсдолоос сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг тус тус даалгав.

 

Албан даалгаврыг өгөх явцдаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ: Нөхцөл байдал хяналтаас гарчихаагүй байна. Иймд дээрхи хугацаанд халдварын тархалтыг хяналтдаа авах ёстой.  Халдвар бүртгэгдсэн газруудыг сайтар ариутгаж, хатуу хамгаалалтад авч, хүн нэвтрүүлэхгүй байх, хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжид анхаарах хэрэгтэй. Ард иргэд хуулиа хэрэгжүүлж, гараа угааж, хоорондын зай барих, онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх мэргэжлийнхний зөвлөмжийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хамгийн сайн вакцин бол Сахилга бат хариуцлага шүү гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших