Нууц мэдээллийн уурхай

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ 2020.11.15

Нийтэлсэн: 2020-11-15 03:43:04

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

Өнгөрсөн 24 цагт (2020.11.14-ний 06:00 цагаас 2020.11.15-ны 06:00 цаг хүртэл) хорио цээрийн дэглэм тогтоосон кино театр, цахим тоглоомын газар, хоол үйлдвэрлэл, урлаг, соёл, спорт, шашин, сүм хийдийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч 2043 /өссөн дүнгээр 3751/ аж ахуйн нэгж байгууллагад “Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж хатуу хөл хорио тогтоосон”-той холбогдуулан үйл ажиллагааг нь зогсоож, хэрэгжилтэд хяналт тавьж байна. Мөн цагийн хязгаарлалт тогтоосон хүнсний дэлгүүр, бөөний төв зэрэг нийт 5963 /өссөн дүнгээр 11014/ аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллав.

Аймаг, нийслэлийн ЭМГ-тай хамтран эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах дэмжлэгт хяналтыг 153 /өссөн дүнгээр 287/ эмнэлэгт хийж 414 зөвлөмж хүргүүлээд байна.

Хилийн боомт, гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрч буй болон дамжин өнгөрөх, улс хоорондын ачаа тээшийн тээвэрлэлт, эрдэс баялгийг экспортлох үеийн эрүүл ахуй, халдвараас сэргийлэх дэглэмийн мөрдөлт, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа бөгөөд ачаа тээврийн экспорт, импортын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Алтанбулаг боомтоор 48 /өссөн дүнгээр 98/ ачааны машин 48 /өссөн дүнгээр 99/ жолоочтой /монгол-24, гадаад-75/ хил нэвтэрч, мэргэжлийн хяналтад хамрагдсан.

Замын-Үүд боомтоор хил нэвтрэн орж ирсэн 12 /өссөн дүнгээр 19/ галт тэрэг чингэлэг-290 /өссөн дүнгээр 575/, вагон-20 /өссөн дүнгээр 27/ халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллага хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажилласан.

Улсын хэмжээнд Коронавируст халдвартай холбоотойгоор ахуй, халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдүүлэх чиглэлээр эргүүл хяналт шалгалт хийж 2660 зөрчлийг илрүүлэн 2128 зөрчлийг газар дээр нь арилгуулсан бөгөөд үлдсэн 532 зөрчилд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Мөн улсын хэмжээнд нийт 1557 объектын 1,278,519 м2 талбайд хийгдсэн халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хяналт хийсэн байна.

Хот хоорондын болон хот доторх нийтийн 277 /өссөн дүнгээр 615/ тээврийн хэрэгсэл, зорчигч үйлчилгээний нийт 16 төвийн эрүүл ахуйн нөхцөл шаардлагад хяналт хийсэн бөгөөд үүнээс 274 /өссөн дүнгээр 562/ тээврийн хэрэгсэл, 14 төв шаардлага хангасан /хангуулсан/ байна.

Ундны усны аюулгүй байдалд нийт 56 объектод хяналт шалгалт хийж 156 дээж аван 351 зөрчлийг илрүүлж газар дээр нь 169 зөрчлийг арилгуулсан. Ахуйн болон урьдчилан цэвэрлэх байгууламжийн 12 байгууллагын үйл ажиллагаанд хяналт хийж 24 удаагийн дээж авч 25 зөрчлийг илрүүлэн 11 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 3621 /өссөн дүнгээр 5076/ аж ахуйн нэгж, байгууллагын ахуйн хог хаягдлын цуглуулалт зайлуулалтад хяналт тавьж 125 Тохижилт үйлчилгээний компанид цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэл хийх талаар зөвлөмж өгөв.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших