Нууц мэдээллийн уурхай

Төрөөс 2021 онд баримтлах мөнгөний бодлогыг баталлаа

Нийтэлсэн: 2020-11-05 05:05:00

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг баталлаа.

Төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үеэр УИХ-ын даргаас тогтоолын төслийн 2 дахь заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн юм. Ажлын баг 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хуралдан, Байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авч чадаагүй зарчмын зөрүүтэй 2 саналын томьёоллыг нэгтгэж, боловсруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Төслийн 2 дахь хэсэгт “Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийн үед импортыг орлох, экспортыг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэхэд чиглэсэн мөнгө, санхүү, төсвийн бодлого хэрэгжүүлэх” гэсэн заалтыг шинээр нэмэхээр зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулжээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дээрх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулав. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Туваан, ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2860 төгрөг болсон байгааг тодотгоод, 2016 оны Ардчилсан намын Засгийн газрын үед 1960 төгрөг байсныг дурдав. Өөрөөр хэлбэл 1000 орчим төгрөгөөр өссөн, цаашид үүнд ямар бодлого барьж ажиллахыг тодрууллаа. Тэрээр, "Монгол Улс импортын хараат улс учраас ханш өсөхөд барааны үнэ нэмэгддэг. Өнөөдөр 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүний тэтгэврийг ам.долларт шилжүүлбэл 70 ам.доллароор багассан. Зөрөөд өргөн хэрэглээний барааны үнэ өсөж байна. Ирэх онд ам.долларын ханш ямар байх вэ" хэмээн асуулаа.

УИХ-ын гишүүүн Х.Булгантуяа, долларын ханш оны эхнээс уналттай байгаа бөгөөд энэ оны имфляцийн онилсон түвшин 8 хувь байгааг тэмдэглээд, ирэх онд 6 хувьтай байхаар онилж байгааг тодотгов. Ам.долларын ханшны хэлбэлзлийг инфляцийн түвшинд хадгалж байгаа гэв. Тэрбээр, "Цар тахлын улмаас дэлхий даяар валютын ханш унаж байгаа ч Монгол Улсын хувьд, онилсон түвшиндээ хадгалж байна" хэмээн хариуллаа.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, энэ оны эхнээс төгрөг ам.долларын эсрэг 4.3 хувиар суларсан хэмээн тэмдэглэв. Харин өнгөрсөн онд 4.5, уржнан 8 хувь байсан, 2017 онд 2.8 хувиар чангарсан хэмээн дурдав. Тэрбээр, "Ерөнхийдөө ам.долларын эсрэг төгрөгийн ханш тогтвортой байгаа. Сүүлийн хоёр жил 4-5 хувиар суларч байгаа тул ирэх жил үүнээс илүү хазайж, савлахгүй гэсэн төсөөлөлтэй байна. Ирэх онд эдийн засгийн өсөлт 6-8 хувь байх магадлалтай байгаа тул эдийн засаг сэргэж байнаа гэсэн үүднээс инфляцийг 6 хувь дээр онилсон" хэмээв.

Тэрбээр, өр төлбөрийн тэнцэл талаас валютын ханшинд юу нөлөөлж буйг тодруулсан УИХ-ын дарга Г.Занданшатарын асуултад хариулав. Худалдааны тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай, нийт төлбөрийн тэнцэл 470 орчим сая ам.долларын алдагдалтай байгааг мэдээлэв. Нийт төлбөрийн тэнцэл өнгөрсөн онд тэрбум ам.доллар байсан үеэс багассан. Энэ оны сүүлийн хагас жилд нүүрсний экспорт сэргэж байгаа тул төлбөрийн тэнцлийн алдагдал буурах магадлалтай. Тиймээс ханшид дарамт байхгүй" хэмээн хариуллаа.

УИХ-ын гишүүн, С.Одонтуяа, Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 6.6 хувь байсан, банкны системийн чанаргүй зээл 11.4 хувь байгааг тэмдэглэв. Аж ахуйн нэгжүүд орлого олж, зээлээ төлж чадахгүй байгаад Засгийн газар хариуцлага хүлээх хэрэгтэй гэж байв. Мөн сүүлийн 26 жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт 10.1 их наяд төгрөг байсан бол сүүлийн дөрвөн жилд 22.3 их наяд болж огцом их хэмжээний мөнгө хэвлэсэн байгааг дурдав. Мөнгөний нийлүүлэлтийг огцом өсгөснөөр мөнгөний бодлогоо алдаж байна гэж шүүмжлэв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Төсвийн бодлого, мөнгөний бодлого уялдаагүй явж ирсэн гэх Б.Пүрэвдорж гишүүний саналтай ижил байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Сүүлийн 30-40 жил экспортын үйлдвэрээ хөгжүүлээгүй, импортоос хараат байж, уул уурхайгаа шүтсэн бодлого барьсан нь алдаа хэмээн тэмдэглэв. Ажлын байр нэмэхгүй, хүний хөдөлмөр эрхлэх сонирхлыг дээшлүүлээгүйн гор гарч байна хэмээн тодотголоо.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Х.Булгантуяа нарын гишүүн үг хэлсэн. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар төслийн хэлэлцүүлгийг дүгнэж хэлэхдээ, "Ардын хувьсгалаас хойш Монгол Улс үйлдвэрлэгч орон болон хөгжиж байсан. Тэгвэл ардчилсан хувьсгалаас хойш үйлдвэрүүдээ хувьчилж, уул уурхайн экспортыг голлож импортлогч орон болж хувирсан. Энэ тогтолцооны өөрчлөлтийг засах шаардлагатай. Цаас тавиад л шийдэх асуудал биш. Монгол Улсын үйлдвэржилтийг унагаах бодлогод эцэс болгохоор УИХ-д Үйлдвэржилтийн байнгын хороо байгуулсан. Бодлого ярьж асуудлаа шийдэх хэрэгтэй байна" хэмээсэн юм.

Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон 55 гишүүний 34 нь буюу 61.8 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших