Нууц мэдээллийн уурхай

Зам, тээврийн хөгжлийн сайд Хөшигийн хөндийн нисэх буудлын хотхон байгуулах ажлын явцыг танилцуулах үүрэг өгөв

Нийтэлсэн: 2020-11-04 01:22:03

 

Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай зөвлөгөөн 2020 оны өчигдөр боллоо.

Сайдын шуурхай зөвлөгөөнд өнгөрсөн хугацаанд хийгдсэн онцлог ажил, арга хэмжээ, шийдвэрлэх асуудлын талаар яамны газар, хэлтсийн дарга нар болон харьяа байгууллагуудын удирдлагууд танилцуулав.

Шуурхай зөвлөгөөн дээр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар салбарын бодлого, төлөвлөлтийг эрс сайжруулах, ажлын хариуцлага, зохион байгуулалт, уялдаа холбоог дээшлүүлэх, өгч буй үүрэг даалгаварт хариуцлагатай хандах, хүлээгдэж байгаа зарим ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг, чиглэл өгч, доорх шийдвэрүүдийг гаргасан байна.

  1.     Авто тээврийн хуулийн ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэх,
  2.     Улсын чанартай авто замын дагуух өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, авто замын салбар, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгсэл, авто буудлуудын өвлийн бэлтгэл ажлыг шалгах,
  3.     Хөшигийн хөндийн нисэх буудлын хотхон байгуулах ажлын явцын талаар танилцуулах,
  4.     “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах талаар санал боловсруулж танилцуулах,
  5.     Цахимжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаж, батлуулах,
  6.     Зам, тээврийн салбарын харьяа байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулах бэлтгэлийг хангах,
  7.     Богдхан төмөр замын трассын дагуух газрыг БХБЯ-тай хамтран эцэслэн шийдвэрлэх,
  8.     Улаанбаатар-Дархан чиглэлийн 2 болон 4 дүгээр багцын тендерийн бичиг баримтыг дуусгах,
  9.     Тэвчих зардал болон санхүүгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөг гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах ажлыг зохион байгуулах,
  10.     Улаанбаатар-Дархан авто замын чиглэлийн түр замын шийдлийг гаргаж танилцуулах,
  11.     Дугаар олгох журмыг шинэчлэн батлагдсаны дагуу даган мөрдөх журмыг боловсруулах,
  12.     Авто замын салбарын нийт албан хаагчдын ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэх ажлыг 2020 онд багтаан дуусгах,
  13.     Хувийн хэвшлийн 12 “АЗЗА” компаниудын жилийн эцсийн гэрээг дүгнэж, шинээр тендер зарлах ажлыг зохион байгуулах,
  14.     Увс аймагт баригдах гүүрний асуудлыг дуусгах,
  15.     ЕСББ-тай Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын асуудлаар уулзалт зохион байгуулах,
  16.     Дотоодод автобус үйлдвэрлэж буй “Экобус” ХХК-тай уулзалт зохион байгуулах,
  17.     Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нүхэн гарц гаргах асуудал дээр Нийслэлийн Засаг даргатай хамтарч ажиллах зэрэг ажлыг зохион байгуулах,
  18.     Хөшигийн хөндийн хурдны замын засварын ажилтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яам болон МХЕГ-аас гаргасан зөвлөмж, шаардлагыг нэгтгэж шалгалт хийх,
  19.     “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төмөртэй өртөө дээр хөдлөх бүрэлдэхүүний хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулах,
  20.     Төрийн аудитын 2019 оны хяналт шалгалтаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж, үүрэг даалгавар биелүүлээгүй харьяа газруудад хариуцлага тооцохыг үүрэг болголоо.

 

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших