Нууц мэдээллийн уурхай

Зэвсэгт хүчний 10 дайчинд орон сууцны эрхийн бичиг олголоо

Нийтэлсэн: 2020-11-04 01:19:12

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний албан хаагчдын төлөөлөл 10 дайчинд хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд хамрагдах эрхийн бичгийг гардуулав.

 

Тэд коронавируст цар тахлын үед халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын иргэдийг гадаадаас зөөвөрлөн авч ирэхэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон хөл хорионы үед өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд өөрийн мэргэжил ур чадвараа дайчлан үр дүнтэй ажилласан Зэвсэгт хүчний … дугаар ангийн нисэх багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэн ажилласан нисэгч, алба хаагчид юм. 

УОК, МУЗГ-ын шийдвэрээр КОВИД19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд онцгой үүрэг хүлээн ажиллаж байгаа 1,000 гаруй төрийн жинхэнэ болон үйлчилгээний алба хаагчдад түрээслээд өмчлөх, орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж буй.

 
 
 

Хөтөлбөрт сонгогдож, эрх авсан алба хаагчид орон сууцаа Нийслэлийн орон сууцны корпорацаас тавьж буй холбогдох шаардлагуудад нийцүүлэн өөрөө  сонгож, гэрээлэн орох билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламж гардсан дайчдад хандан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ төлөө үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийлье. Та бүхнээрээ бахархаж байна. Цаашид улам илүү хичээн ажиллаарай” гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших