Нууц мэдээллийн уурхай

Түгжрэлийг бууруулах дэд хороо байгуулах шаардлагатай гэв

Нийтэлсэн: 2020-11-04 01:16:51

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Халиунбатаар ахлуулсан ажлын хэсэг  хурлын хороод, дэд хороо байгуулах асуудлаар хуралдлаа. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Пүрэвдагва, Д.Бадарсан нар түгжрэлийг бууруулах дэд хороо байгуулах санал гаргаж, Хот байгуулалтын хороонд тус дэд хороог байгуулах саналыг ажлын хэсэг дэмжсэн юм. 

Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн ИТХ таван хороотойгоор үйл ажиллагаа явуулсан бол 2020-2024 онд зургаан хороо, 11 дэд хороотой ажиллах санал гаргалаа.  Тодруулбал,

  • Засаглал, эрх зүйн шинэчлэлийн хороо
  • Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо
  • Хот байгуулалтын хороо
  • Эдийн засаг, төсвийн хороо
  • Хүний хөгжлийн хороо
  • Зам тээврийн хороо гэсэн зургаан хороо, эдгээрийн 11 дэд хороотой байх юм.

“Нийслэлийн ИТХ гэдэг Улаанбаатар хотын бодлогыг тодорхойлох, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үндсэн чиг үүргээ өөрийн хороодоор дамжуулж гүйцэтгэдэг. Хороодын бүтэц, чиг үүрэг хэр оновчтой байгаагаас гэдгээс шалтгаалж иргэдийн хурал үр бүтээлтэй ажиллах вэ гэдэг нь тодорхой болно” гэдгийг ажлын хэсгийн ахлагч М.Халиунбат онцоллоо.

Өнөөдрийн хурлаас гарсан ажлын хэсгийн саналыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэнэ гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-ээс мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших