Нууц мэдээллийн уурхай

Жүжигчин М.Цэрэндолгор “Хотулун гүнж”-ийн дүрд тоглож байна

Нийтэлсэн: 2020-11-02 01:47:55

 

“Шүүдэр” продакшны хоёр дахь түүхэн сэдэвт кино төсөл “Хотулун гүнж” уран сайхны киноны анхны тизер цацагдаж эхэллээ.

Тэгвэл өрнө дорны түүхэнд мөнхөрсөн бөх гүнж хэмээн алдаршсан “Хотулун гүнж”-ийн дүрд загвар өмсөгч, жүжигчин М.Цэрэндолгор тоглож байгаа аж.

Хотулун гүнжийн дүрийг Оросын Театр урлагийн их сургуулийг төгссөн, залуу жүжигчин М.Цэрэндолгор бүтээж байгаа бол Ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал, ерөнхий зураглаачаар Г.Бат-Ирээдүй, ерөнхий зураачаар Л.Батбилэг нар ажиллаж байна.

Кино нээлтээсээ жилийн өмнө анхны танилцуулгаа түгээж байгаа нь Монголд анхны тохиолдол юм. Хотулун гүнж кино төсөлд Мобиком корпораци, шинэ үеийн VOO аппликэшн хамтран ажиллаж байна.

Дашрамд дурьдахад, Хятадын “Мулан” киног дэлхийн томоохон хэвлэлүүд хурцаар шүүмжилж, үлгэр домог биш үнэн бодит түүхт хүн, Чингис хааны үр удам Хотулун гүнжийн тухай бүтээл хийсэн бол амжилтанд хүрэх байсан гэж мэдээлсэн юм. Мөн Netflix компани “Марко Поло” цувралд монгол гүнжийн дүрийг Солонгосын жүжигчин Клаудиа Ким бүтээсэн ч ихээхэн шүүмжлэл дагуулж байсан билээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших