Нууц мэдээллийн уурхай

“Чингис хаан” монгол хаадын музей байгуулах ажлын хүрээнд цахим форум хийлээ

Нийтэлсэн: 2020-10-30 03:12:18

 

“Чингис хаан” монгол хаадын музей байгуулах Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ГХЯ, Соёлын яамтай хамтран хилийн чанадад суугаа ДТГ-уудтай өчигдөр цахим форум хийлээ. Соёлын сайд С.Чулуун тус арга хэмжээнд оролцож, музей байгуулах ажлын явц болон “Гадаадын улс орнуудаас бүрдүүлэх, хуулбарлах эд өлгийн зүйлсийн жагсаалт”-ын талаар мэдээлэл өгч, тодорхой заавар, зөвлөмжийг хүргүүллээ. ДТГ-ууд авч хэрэгжүүлж буй ажлаа танилцуулан, өөрсдийн тавьсан асуулт, санал, хүсэлтдээ хариулт авав.

Гадаадын улс орнуудаас хуулбарлан авах эд өлгийн зүйлс нь музейн үзмэрийн хоёр хувийг эзэлж буй ч түүхийн хувьд ач холбогдолтой болохыг Соёлын сайд тэмдэглээд, Монголын түүх, өв соёлд хамаарах түүхэн баримт, эх сурвалж, эд өлгийн зүйлсийг эрж хайх, судлан тогтоох, тэдгээрийг эх хувиар нь буюу ижил хэмжээ, адил төстэй материалаар хуулбарлан авах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахыг ДТГын тэргүүн нараас хүсч, байнгын холбоотой ажиллахаа илэрхийлэв.

Засгийн газраас “Чингис хаан” монгол хаадын музейг Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн үеэр нээх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд барилгын ажлын явц 80 орчим хувийн биелэлттэй байна.

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших