Нууц мэдээллийн уурхай

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийтэлсэн: 2020-10-28 04:43:14

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Дотоод хэргийн их сургуульд зочилж, сургалтын орчин, үйл ажиллагаатай аравдугаар сарын 27-ны өдөр танилцлаа.
Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав, Ерөнхий сайдын зөвлөх Ц.Нямдорж нар оролцсон бөгөөд Их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Захирлын зөвлөлийн гишүүд Дотоод хэргийн их сургуулийн хотхоны хэтийн хөгжлийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын төслийг танилцуулав.

Дотоод хэргийн их сургууль өнөөдөр Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэн болон Удирдлагын академи, Ахисан шатны боловсролын сургууль, Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Онцгой байдлын сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Шинжлэн магадлахуйн институт,  Гадаад хэлний институт, Ахлагчийн сургууль, Эрх зүй нийгмийн ухааны сургууль, Ахлах сургууль гэсэн бүрэлдэхүүн болон харьяа 11 сургууль, бусад албадын дэмжлэгтэйгээр мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын 50 хөтөлбөр хэрэгжүүлж, 30 гаруй чиглэлээр эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна.
Түүнчлэн Эрдмийн зөвлөл, Магистр, Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл, профессорын судалгааны багуудыг байгуулан, эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн нэгдлийг хангах чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг Монголын ууган их сургуулиудын нэг бөгөөд жилд дунджаар 5000 орчим ахлагч, сонсогч, суралцагчдыг сургаж дадлагажуулдаг.
Цаашид Их сургуулийн бүтцийг өргөтгөж, Шинжлэн магадлахуйн институтийг судалгааны Их сургуулийн загвараар хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж,  Засгийн газрын 2018 оны 282 дугаар тогтоолоор баталсан “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрт Дотоод хэргийн их сургуулийг хамруулах зорилт тавин ажиллаж байна.
Мөн Дотоод хэргийн их сургуульд Шинжлэх ухаан технологийн парк, Мөрдөх албаны сургууль, Тусгай хүчний сургууль, аврах, гал унтраах клиникийн анги, Спорт, албаны дадлага  сургалтын байгууламж, Дотоодын цэргийн ангийг шинээр байгуулах бэлтгэлийг  ханган ажиллаж байгаа билээ.
Үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ДХИС-ийн “Спорт цогцолбор, номын сан”, музей,  Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн танхим,  Албаны бэлтгэлийн буюу байлдааны самбын заал, усан бассейн, Клиник сургалтын гал түймэр унтраах, аврах ангитай танилцаж, техник хэрэгслийн хүчин чадлыг сонирхож, санал солилцлоо.



ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших