Нууц мэдээллийн уурхай

"1000 инженер-ажлын байр 2020" өдөрлөг энэ сарын 30-ны өдөр болно

Нийтэлсэн: 2020-10-28 02:34:49

 

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 6 дахь жилдээ хэрэгжүүлж буй "Инженер, технологийн дээд боловсрол" төсөл “Таны амжилт шийдвэр гаргахаас эхэлнэ” уриан дор "1000 инженер-ажлын байр 2020" өдөрлөгийг 2 дахь жилдээ зохионо.

 

Өдөрлөгт төслийн хүрээнд Япон Улсад инженерийн чиглэлээр суралцаж 2020 оны 04 дүгээр сард сургуулиа төгсөж эх орондоо ирсэн Коосэн хөтөлбөрийн 23, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 44 нийт 67 төгсөгч болон ШУТИС-ийн оюутнууд оролцох юм. Япон Улсад суралцсан төгсөгчдийн хувьд Барилга дэд бүтэц, механик, мэдээллийн систем, цахилгаан электроник, архитектур зэрэг мэргэжил эзэмшсэн байна.

 

Төслийн Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд Японы Улсад иенийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 100 хувийн тэтгэлэгтэй суралцаад төгсөж ирээд эх орондоо 5 жил тасралтгүй ажилласан тохиолдолд зээл нь тэтгэлэг болох боломжтой байдаг.

 

Өдөрлөгт барилга, инженер, мэдээллийн технологи, дэд бүтэц, архитектур, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг монголын томоохон аж ахуйн нэгж байгууллагууд /20 гаруй/ оролцож төгсөгчид болон ШУТИС-д суралцаж буй оюутнуудтай ажлын ярилцлага хийж, сонгон хамтран ажиллах боломжтой. Зохион байгуулагчдын зүгээс өдөрлөгийг дээрх оюутнуудыг ажлын байранд зуучлах, өндөр хөгжилтэй оронд сурч, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол Улсынхаа хөгжил дэвшилд ашиглах зорилгоор зохион байгуулах гэж байгаа бөгөөд төслийн хүрээнд суралцаж төгссөн төгсөгчдийг хүссэн байгууллагадаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж, бололцоог нээж өгч байгаагаараа онцлогтой гэжээ.

 

Тус өдөрлөгийг Төсөл хэрэгжүүлэх нэгж, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран 10 дугаар сарын 30-ны өдрийн 10:00-16:00 цагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 8 дугаар байрны 12 давхарт болно.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших