Нууц мэдээллийн уурхай

Өнөөдрөөс цэрэг татлага эхэллээ

Нийтэлсэн: 2020-10-22 06:19:01

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2020 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэлж байна. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, НЗДТГ-ын дарга, Цэрэг татлагын товчооны дарга Ц.Уртнасан, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр тэргүүтэй холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх дүүргийн цэрэг татлагын явцтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас үүдэж цэрэг татлагын нэгдүгээр ээлж зохион байгуулагдаагүй юм. Энэ удаагийн цэрэг татлага Баянзүрх дүүргийн хэмжээнд хэвийн үргэлжилж байгаагаа гадна цэрэгт явах хүсэлтэй залуусын тоо нэмэгдсэн талаар албаныхан мэдэгдэж байна. Цэрэг татлагын үеэр зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэгт хамрагдах боломжтой талаарх танилцуулга хийгдэж байгаа бөгөөд залуучууд сонголтоо хийх аж.  Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Эрүүл мэнд болон бусад болзол нөхцөлийг хангасан залуусыг цэрэгт татаж байна. Найман төрлийн нарийн шинжилгээг авч байна. Эрүүл мэндээр тэнцээгүй залуусын дунд чих хамар хоолойн өвчин зонхилж байгааг мэргэжлийнхэн хэллээ. Цэргийн албанд бие бялдарын ачаалал маш их байдаг учраас эрүүл мэндийн үзлэгт онцгой анхааран ажиллаж байна. Үзлэгт орсон залуусын эрүүл мэндийн нэгдсэн санг бий болгоод цаашаа эмчилгээнд хамруулан ажиллаж байгаа. Энэ жилийн цэрэг татлагын нэг онцлог нь улс орны стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтад оролцуулах учраас Автозам, барилга, инженерийн чиглэлээр сурч байгаа болон төгссөн мэргэжлийн залуусыг гэрээт болон хугацаат цэргийн албанд татах шаардлагатай. Энэ чиглэлээр сургууль төгсөж байгаа залуусын нарийн судалгаа гаргасан. Мөн цэргээс халагдаад ирж буй залуусыг ажилд зуучилах ажлыг эрчимжүүлсэн” хэмээлээ. Энэ сарын 22-25-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлагыг зохион байгуулна.Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших