Нууц мэдээллийн уурхай

"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК ИРЭХ ЖИЛҮҮДЭД 20 ТОМ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Нийтэлсэн: 2020-10-15 23:39:41

 

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг өнгөрсөн бямба гаригт Гашуун сухайт боомтын үйл ажиллагаа болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын ажилтай танилцсан. Үүний дараагаар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн кэмпээр орж, компанийн удирдлага, уурхайчдын төлөөлөлтэй уулзсан юм. 
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК А-6/20 хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг танилцууллаа. Алдагдлаас гаргаж, бүх өрийг дарж, ашигтай ажилладаг болсон, 1072 хувьцааг амь оруулж, анх удаа иргэн бүрт ногдол ашиг өгсөн, үндэсний бүтээн байгуулалт болох төмөр замын төслүүд, Улаанбаатар хотыг утаагүй болгох сайжруулсан түлшний үйлдвэр, Тавантолгой түлш компанийг санхүүжүүлсэн зэрэг амжилт, ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх төслүүдээ энэхүү хөтөлбөрт багтаасан  байна.

Тухайлбал, нүүрс угаах баяжуулах үйлдвэр, усан хангамж, конвейрийн систем зэрэг зайлшгүй хэрэгцээтэй үйлдвэрлэлийн төслүүд, ажилчдын хотхон, уурхайн оффис, Эрдэнэсийн хотын бүтээн байгуулалт зэрэг 20 ажлыг ирэх 3,5  жилийн хугацаанд хийхээр төлөвлөжээ. Мөн өөрсдийн техниктэй болж, олборлолтынхоо тодорхой хувийг хийдэг болсноор олборлолтын зардал буурах боломжтой юм байна.  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хариуцах тусгай чиг үүргийн “Зүүнбаян төмөр зам” ХХК байгуулагдсан, энэ компанийн 66 хувийг "Эрдэнэс-Тавантолгой" ХК эзэмших бол Тавантолгой цахилгаан станцын 30 хувийг эзэмшин, энэ хувьдаа оногдох санхүүжилтийг босгох юм байна.
 
Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн ордын гадаргын нэгдсэн төлөвлөгөөг батласнаар ордод үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн уурхай, авто болон төмөр зам, эрчим хүч, бусад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нэгдмэл бодлогоор, харилцан уялдаатай явах боломжтой болсныг УУХҮ-ийн сайд энэ үеэр дурьдсан.  “Эрдэнэс-Тавантолгой” компани сүүлийн гурван жил маш амжилттай ажиллаж байгааг Шадар сайд Я.Содбаатар онцлон хэлээд, уурхайчин хамт олонд амжилт хүслээ. 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших