Нууц мэдээллийн уурхай

Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ

Нийтэлсэн: 2020-10-09 01:08:02

 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах явцад Чингэлтэй дүүргийн 1, 4, 5 дугаар хороодын нутаг дэвсгэрт Сонгуулийн ерөнхий хорооноос хэвлэгдэн, айл өрхүүдэд хүргэгдэж буй “Сонгогч танаа” нугалбар бүхий мэдээллийг намын сурталчилгааны хуудастай хамт үзэж, тараасан тухай мэдээллийг иргэдээс Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн байна. Энэ асуудалтай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны дарга Б.Цэрэн болох хэсгийн хорооны гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны дарга Б.Цэрэн "Өчигдөр орой Ардчилсан намаас нэр дэвшигч Ү.Халиун Сонгуулийн ерөнхий хорооноос дүүргээр дамжин, сонгогчдод хүрдэг “Сонгогч танаа” хуудсыг зарим нэр дэвшигчийн сурталчилгааны материалтай үдэж хамтатган тарааж байна гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан. Бид үүнийг нягталж, шалгасан. Ингэхэд дээрх нэр дэвшигчийн мэдээлж буй мэдээлэл нотлогдоогүй. Тухайн нэр дэвшигчийн хууль хяналтын байгууллагад хандаж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаагаа нотлох болно" гэлээ. 

Мөн тухайн хэсгийн хороог удирдан ажиллаж байгаа холбогдох ажилтнууд хуулийн хүрээнд ажиллаж байгаагаа ажлынхаа явцын мэдээллийн хамт үзүүлсэн бөгөөд тараах материалыг гараас гарт зарчмын хүрээнд тараасан бөгөөд эзэнгүй айлын гадна үлдээгээгүй гэдгийг хэлж байв.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших