Нууц мэдээллийн уурхай

"Нөхөн сэргээлт-2024" үйл ажиллагааг хэрэгжүүлнэ

Нийтэлсэн: 2020-10-08 02:30:28

 

Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон га талбайд нөхөн сэргээлт хийх ажил тусгагдсан. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 гаруй мянган га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгаа бөгөөд 2020-2024 онд 8000 га талбайг нөхөн сэргээх шийдвэрийг Засгийн газар гаргаад байна. БОАЖЯ-ны удирдлагууд энэ ажлын хүрээнд анхны уулзалтыг холбогдох албаны хүмүүстэй хийлээ.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Бид төрөөс маш том үүрэг, хариуцлагыг хүлээгээд байна. Экологийн цагдаагийн албатай хамтран 8000 га талбайг нөхөн сэргээх ажлыг хийхэд шийдэх, өөрчлөх шаардлагатай хэд хэдэн асуудал байна. Тухайлбал ашигт малтмалын олборлолт хийж байгаа аж ахуйн нэгжүүд ажлаа дууссаны дараа нөхөн сэргээлтийн ажлыг эхэлдэг нь нөхөн сэргээлтийг гацаадаг, эзэнгүйдүүлдэг нөхцөл үүсгэдэг. Үүнд хууль эрхзүйн зохицуулалт хийх шаардлагатай байна. Мөн нэгэнт эвдэрч сүйдсэн талбайг нөхөн сэргээх ажлаас гадна урьдчилан сэргийлэх ажлыг ч орхигдуулалгүй хийх хэрэгтэй. Мөн олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хамтарч хийх саналтай байна” гэлээ.

БОАЖЯ, ЦЕГ-ын экологийн цагдаагийн алба хамтран “Нөхөн сэргээлт 2024” ажил тун удахгүй эхлүүлэх бөгөөд өнөөдөр анхны уулзалтаар цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ярилцаж, үүрэг чиглэл өгсөн юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших