Нууц мэдээллийн уурхай

Хөдөлмөрийн Үндэсний намын нэр дэвшигчдэд үнэмлэхийн гардууллаа

Нийтэлсэн: 2020-10-07 00:58:26

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд Хөдөлмөрийн Үндэсний намаас нэр дэвшигчид өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооноос үнэмлэхээ гардан авлаа. Энэ удаагийн сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, МАХН, Монголын ногоон нам, Дэлхийн Монголчуудын нам, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл, Ж.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ нарын бие даагчид нэр дэвшиж, үнэмлэхээ гардан авсан юм.

Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулинд заасны дагуу нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны сонгуульд оролцохоор улс төрийн нам, эвслүүд болон бие даагчид нийслэлийн Сонгуулийн хороонд бүртгэгдсэн. Есдүгээр сарын 29-нд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нийслэлийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох Хөдөлмөрийн Үндэсний намын нэр дэвшигчдийг бүртгэсэн тогтоолын үйлчлэлийг түтгэлзүүлсэн. Нийслэлийн Сонгуулийн хороо Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу ХҮН-ын нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулах боломжгүй болсон. Өчигдөр буюу аравдугаар сарын 5-нд нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг дахин явагдаж, Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2020 оны есдүгээр сарын 29-ны өдрийн захирамж хүчингүй болсон. Хүчингүй болсоноор нийслэлийн Сонгуулийн хорооны 2020 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоол буюу ХҮН-ын нэр дэвшигчдийг НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолын үйлчлэл эргэн сэргэж байна. Ингээд өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооноос ХҮН-ын нэр дэвшигчдэд үнэмлэхийн гардуулж байна. Сонгуулийн сурталчилгааг аравдугаар сарын 13-ны өдрийг дуустал явуулах ёстой. Сонгуулийн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон ажиллахыг хүсч байна. Та бүхэн сонгуулийн үйл ажиллагаанд амжилт хүсье” хэмээлээ.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших