Нууц мэдээллийн уурхай

Путиний зарлигаар “Фронт” С.Цэгмид гуайд ОХУ-ын “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардууллаа

Нийтэлсэн: 2020-10-07 00:54:51

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн түүхэн ойн өдөр буюу 2020 оны тавдугаар сарын 06-нд Монгол Улсын иргэн өдгөө 98 настай, Сүрэнхорлоогийн Цэгмидийг Ард түмнүүдийн хоорондын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг үнэлж, тус улсын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-гоор шагнах зарлиг гаргасан.

120648915_1525870874271908_1193759196818744706_n Путиний зарлигаар “Фронт” С.Цэгмид гуайд ОХУ-ын “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардууллаа

mongol Путиний зарлигаар “Фронт” С.Цэгмид гуайд ОХУ-ын “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардууллаа

Тэгвэл ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов дээрх нэр хүндтэй шагналыг Монгол Улсын Гавьяат малчин, Цэргийн гавьяаны одонт, ахмад дайчин Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэн “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх, ухаан соёлын төвд болж “Фронт” С.Цэгмид гуайд ОХУ-ын “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардууллаа.

120730300_613457872656187_2916615755076624118_n Путиний зарлигаар “Фронт” С.Цэгмид гуайд ОХУ-ын “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардууллаа

Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид хүргэсэн бэлгийн гурав дахь цувааны 30 орчим төлөөлөгчийн нэг “Фронт” С.Цэгмид тухайн үед Свердловскийн галын шугамд хуваарилагдан, Монголын ард түмнээс өгсөн дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлсийг тэнд найман өдөр газар доорх нуувчинд байрлан цэргүүдэд тараасан юм.

120700972_1258294191171325_7186677329507540127_n Путиний зарлигаар “Фронт” С.Цэгмид гуайд ОХУ-ын “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардууллаа

Тухайн цувааг БНМАУ-ын Ерөнхий сайд, Маршал Х.Чойбалсан ахлан 1942 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотоос хөдөлж, 12 дугаар сарын 5-нд Москвад очин улмаар 217 вагон бэлгийн зүйлээ дөрөв хуваан, цуваа дөрвөн хэсэгт хуваарилагдаж байжээ. Мөн “Фронт” С.Цэгмид Монголын ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн 40 гаруй танкийг хүлээлгэн өгөхөд байлцаж, үг хэлж байсан юм.

Ташрамд дуулгахад, ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-г нийт 1212 хүнд гардуулсан бөгөөд үүнээс (ТУХН-ийг эс тооцвол) гадаадын 13 орны 40 иргэн дээрх одонгоор шагнагджээ.

120722120_258769305435961_2334191428875294825_n Путиний зарлигаар “Фронт” С.Цэгмид гуайд ОХУ-ын “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардууллаа

120634202_3194783250650406_2511906395433198632_n Путиний зарлигаар “Фронт” С.Цэгмид гуайд ОХУ-ын “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардууллаа

120700281_3232640356835177_5967910748086882317_n Путиний зарлигаар “Фронт” С.Цэгмид гуайд ОХУ-ын “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардууллаа

532247_original Путиний зарлигаар “Фронт” С.Цэгмид гуайд ОХУ-ын “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардууллаа

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших