Нууц мэдээллийн уурхай

Б.Баасандорж: "Б.Бат-Орших, Р.Пүрэвдагва нараас хориглосон жагсаалтад багтсан гурав, Н.Батсууриас нэг төрлийн бодис илэрсэн"

Нийтэлсэн: 2020-10-05 03:09:35

 Үндэсний бөхийн салбар хорооноос Үндэсий Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг мэдээлж байна.

Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Баасандорж

 

 "Есдүгээр сарын 8-нд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас 77 дугаартай албан бичиг ирсэн. Үүнд гурван бөхийн асуудлаар шинжилгээний хариуг ирүүлсэн. Тэдний нэрийг зарлая.

  1. Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа даван шөвгөрсөн, Улсын харцага Б.Бат-Оршихоос Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан "Хориглосон жагсаалт 2020"-д орсон S1.1 бүлгийн Тренболон, S4 бүлгийн Мелдониум, S5 бүлгийн Ацетазоламид гэх гурван төрлийн бодис илэрсэн. 
  2. Найм давж үзүүрлэсэн, Улсын аварга Н.Батсууриас дээрх хориглосон жагсаалтад багтсан S4 бүлгийн Триметазидин хэмээх нэг төрлийн,
  3. Хүчит бөхийн барилдаанд зургаа давж шөвгөрсөн, Улсын арслан Р.Пүрэвдагваас хориглосон жагсаалтад багтсан S1.1 бүлгийн Норандростерон, S1.1 бүлгийн Дростанолон, S4 бүлгийн Тамоксифен гэх гурван төрлийн бодис илэрсэн" гэлээ.

Журамд заасны дагуу шинжилгээний хариу ирсний дараагаар дээрх гурван бөхөд танилцуулсан бөгөөд тэд бүгд А сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс өнөөдөр албан ёсоор олон нийтэд мэдээлж байгаа аж. 

"Гурван бөх өөрсдөө хүлээн зөвшөөрсөн тохиолдолд олон нийтэд мэдээлдэг журамтай. Бөхчүүд хүлээн зөвшөөрсний дараагаар 15 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний бөхийн салбар хороо хуралдана.

Ингэхдээ шинээр олгосон цол чимгийг хураах эсэх, хоёр жил хүртэлх хугацаагаар барилдах эрхийг хасах эсэх, сэргээш илэрсэн бөхчүүдэд унасан бөхийн унааг даваагаар тооцох эсэх асуудлыг хэлэлцэн, саналыг гаргах юм. 

Саналаа Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо уламжилж, тус хороо нь Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлнэ" хэмээн Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Баасандорж хэллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших