НМХГ: Нийслэлд 945 баар цэнгээний газар үйл ажиллагаа явуулж байна
Нийтэлсэн: 2020-10-02 02:28:02
НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газруудын короновируст халдвараас сэргийлэх ажилд хийсэн шалгалтын дүнгээ танилцуулж байна.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газруудын короновируст халдвараас сэргийлэх ажилд нэгдүгээр сарын 28-наас эхлэн хяналт шалгалт хийсэн. Цар тахалтай холбоотой Нийслэлийн засаг даргын 8 захирамж гарсан.
Нийслэлд 945 баар, цэнгээний газар үйл ажиллагаа явуулж байгаагаас стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй 6 бааарны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн захирагчийн ажлын албанд хүргүүлсэн. Нийслэлд ресторан 1021, кафе 225, баар 945 байна. Шалгалтаар 21 ААН, гурван иргэнд нийт 20 сая 290 мянган төгрөгийн торгууль оногдуулсан байна. Мөн зургаан ААН-д 77 заалт бүхий албан шаардлагыг хүргүүлсэн. Зарим цэнгээний газар цар тахлаас сэргийлэх зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхгүй байна. Түүнчлэн ААН-үүд ажилчдынхаа биеийн халууныг хэмжээд орхих биш, бүртгэлжүүлэх ёстой. Түүнчлэн үйлчлүүлэгчдийн нягтаршлыг бага байлгахыг зорих хэрэгтэйг НМХГ-ын ахлах байцаагчид анхаарууллаа. Мөн 2 цаг тутамд агаар сэлгэлт хийхийг зөвлөж байна.
