Нууц мэдээллийн уурхай

Вьетнам улсын аялал жуулчлалын туршлагаас судална

Нийтэлсэн: 2020-09-23 00:39:29

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаас МУ-д суугаа элчин сайд Доан Тхи Хыенгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа тэр дундаа Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Вьетнам улсын хувьд аялал жуулчлалын салбар сүүлийн таван жилд эрчимтэй хөгжиж, дэлхийн стандартад хүрч чадсан улсын нэг. Тодруулбал, 2015 онд аялал жуулчлалын салбартаа эрс шинэчлэлт хийж, зоригтой шийдвэрүүдийг гаргаснаар 2019 онд түүхэндээ анх удаа 18 сая гадны жуулчин хүлээн авсан. Ингэснээр Вьетнам улс эдийн засагтаа 28 тэрбум долларыг аялал жуулчлалын салбараасаа төвлөрүүлж томоохон ахиц гаргасан юм.

БНСВУ-аас МУ-д суугаа элчин сайд Доан Тхи Хыенг: “Монгол улсын хувьд гайхалтай онгон дашгин байгаль, найрсаг ард түмэн, бахархам түүх соёлоор нь Вьетнамчууд бид сайн мэддэг. Хоёр орны хамтын ажилагаа олон жилийн турш үргэлжилж өнөөдөр харилцан аялах иргэдийн тоо өсөн нэмэгдэж байна. Аялал жуулчлалын салбар хөгжснөөр ганц тэр салбар бус эдийн засаг, нийгэм, соёл гээд олон талын хамтын ажиллагааны гүүр болдог. Энэ утгаараа бид аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж чадвал олон ажлын эхлэл болно гэж харж байна. Түүнчлэн тулгарч байгаа нэг бэрхшээл байгаа нь хоёр орны шууд нислэгийн асуудал юм. Дамжин нисэх нь өөрөө аялагчдад эдийн засгийн болон цаг хугацааны хувьд асуудал болдог учраас үүнд анхаарлаа хандуулж, шийдэл олж чадвал аялал жуулчлалын салбарын хөгжлийг нэг шат ахиулана.” гэлээ.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Вьетнам улсын аялал жуулчлалын салбартаа хийсэн томоохон өөрчлөлт, статистик тоон үзүүлэлтээр бид үнэхээр бахархаж байна. Түүнчлэн зөвхөн аялал жуулчлалаар хязгаарлагдахгүй бүх салбараа эрчимтэй хөгжүүлж, түүндээ жендерийн тэгш байдлыг ханган, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж байгаа нь бидний хувьд бахархалтай байна. Хоёр орны иргэд харилцан аялах нь нэмэгдэж байгаа ч Монголд ирэх жуулчдын тоо Вьетнамыг зорих манай иргэдийн тооноос хоёр дахин бага байгаа. Энэ тал дээр анхаарал хандуулж,  Монгол улсыг зорих танай улсын иргэдийн тоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллана гэж итгэж байна. Мөн Вьетнам улс Европын холбооны улсын иргэдийг визгүй зорчих, Хятад, Солонгос, Япон зэрэг 46 улсын иргэдэд цахим виз олгох зэрэг томоохон шинэчлэлтүүдийг хийж чадсан. Эдгээрээс Монгол улс туршлага судалж, аялал жуулчлалын салбартаа нэвтрүүлэхийг зорьж байгаа.  Түүнчлэн хоёр орны Засгийн газар хоорондын Аялал жуулчлалын чиглэлээр 2005 онд хийсэн хэлэлцээрийг шинэчлэх, үүндээ тодорхой хэд хэдэн саналыг тусгах, Аж ахуйн нэгжүүдийн оролцоог нарийн тодорхойлох гэх мэт саналуудыг танд тавьмаар байна. Таны хэлсэн хоёр орны шууд нислэгийн асуудлыг Зам тээвэр, хөгжлийн яам болон Засгийн газрын хуралдаанд танилцуулж, үр дүн гаргахад хамтран ажиллана.” гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Вьетнам, Монгол хоёр орны 15 жилийн өмнө хийсэн Аялал жуулчлалын хэлэлцээрийг шинэчлэн батлах, харилцан туршлага судлах, хамтран ажиллах чиглэлд тодорхой алхамууд хийхээр сайдууд санал нэгдлээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших