Дотоод хэргийн их сургуульд академик англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Нийтэлсэн: 2020-09-14 01:09:49
Дотоод хэргийн их сургууль “Аптон олон улсын боловсролын институт” ХХК-тай хамтран ажиллах гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгууллаа.
.jpg)
“Аптон олон улсын боловсролын институт” нь Монголын хүүхэд, залуучуудыг олон улсын хөтөлбөрөөр сургах, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай хүний нөөцийг бэлтгэх зорилготой байгуулагджээ.
Цаашид хамтын ажиллагааны хүрээнд EAP буюу Академик англи хэлний хөтөлбөрийг Дотоод хэргийн их сургуульд хэрэгжүүлснээр Их сургуулийн багш, сонсогч, суралцагчид англи хэлний мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй асуудлыг дэвшүүлэх, задлан шинжлэх, оюун дүгнэлт гаргах, шүүн тунгаах, бүтээлч, логик сэтгэлгээгээ нь хөгжих юм байна.
Мөн багш нарын хувьд мэргэжлээрээ байнга өөрийгөө хөгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг “Аптон олон улсын боловсролын институт” ХХК-ийн удирдлагууд онцоллоо.
.jpg)
