Нууц мэдээллийн уурхай

Соёлын сайд С.Чулуун Соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Нийтэлсэн: 2020-09-11 02:08:41

 

Соёл, урлагийн салбарыг хөгжүүлж, бүх нийтийг соён гэгээрүүлж, өв соёлоо хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн авьяас билэг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан Монгол орныхоо өнцөг булан бүрд ажиллаж амьдарч байгаа Эрхэм хүндэт соёлын ажилтан, уран бүтээлч, судлаач эрдэмтэд болон өвлөн уламжлагч Та бүхэндээ Соёл, урлагийн ажилтны 27 дахь өдрийн халуун мэндийг хүргэж, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлье.

Шинээр байгуулагдсан Улсын Их Хурал, Засгийн газраас соёл, урлагийн салбарт онцгой анхаарал хандуулж, тус салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, өрсөлдөх чадвар, нэмэгдүүлэх, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн хүний нөөцийг бэхжүүлэх цогц бодлогыг хэрэгжүүлж, засаглалыг сайжруулах зорилгоор соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болох Соёлын яамыг эмхлэн байгуулах  шийдвэр гаргасан нь манай салбарын хувьд түүхэн онцлог үйл явдал болж байгааг тэмдэглэхэд таатай байна.

Соёлын яамнаас “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ын сүүлийн арван жилийн хэрэгжилтэд үнэлгээ, дүгнэлт хийж, ололт, амжилт, алдаа дутагдлаа тодруулан, цаашид авах арга хэмжээг тодорхойлсноор ирэх арван жилд баримтлан ажиллах салбарын бодлогоо шинэчлэн боловсруулж, батлуулан ажиллана. Чингэхдээ “Алсын хараа – 2050” хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан үндсэн зорилттой уялдуулан ажиллаж, нийгмийн сайн сайхны төлөө бүх нийтийг соён гэгээрүүлэх замаар эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах тэргүүлэх салбарын нэг болох зорилт тавин ажиллаж байна.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд нийт соёлын ажилтан, уран бүтээлч, өвлөн уламжлагч, эрдэмтэн судлаач болон соёл, урлагийн үйл ажиллагаанд оролцогч ард иргэд бидний идэвх зүтгэл, бүтээлч санаачилга, найрсаг хамтын ажиллагаа бүхнээс чухал гэдгийн онцлон,  Та бүхний цаашдын ажил үйлс, авьяас билэг тань улам өөдөө байхыг ерөөн, амжилт хүсэн мэндчилье. Урлагийн Янжинлхам бурхан ивээж, Соёлын үр ашид арвижих болтугай. Хүндэтгэсэн,

СОЁЛЫН САЙД, АКАДЕМИЧ             С.ЧУЛУУН

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших