Нууц мэдээллийн уурхай

"Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл" гурван сарын аяныг эхлүүллээ

Нийтэлсэн: 2020-09-11 02:00:27

 

Нийслэлийн Энэрэл эмнэлгээс өнөөдөр “Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл” аяныг албан ёсоор эхлүүлж байна. Эрүүл мэндийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 21-ний А/408 дугаар тушаалын дагуу зохион байгуулагдаж буй энэхүү аянаар дамжуулан Энэрэл эмнэлгийн  зүгээс эмч, эмнэлгийн  ажилтны  ёс зүй, хамт олны харилцаа хандлага, байгууллагын соёлыг сайжруулах, үйлчлүүлэгч нарт чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр зорьжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Энэрэл эмнэлгийн дарга, Анагаах ухааны доктор, клиникийн профессор А.Амартүвшин, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Г.Одончимэг, Чанарын албаны дарга О.Тунгалагтуяа нар оролцсон юм. Энэ хүрээнд тус аяны ач холбогдол, хэрхэн үр бүтээлтэй оролцох болон цаашид эерэг хандлагыг байгууллагын үйл ажиллагаанд тогтмолжуулахыг уриалж, удирдамжийг албан ёсоор танилцууллаа.

Мөн эмнэлгийн ололт амжилт, шинээр санаачлан хэрэгжүүлж байгаа ажлын талаар үйлчлүүлэгч нарт мэдээлэл өгч, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулсан бөгөөд энэ өдөр эмнэлгээр үйлчлүүлж буй болон хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгч нарын зүгээс эмч, мэргэжилтнүүддээ талархлын үгээ хэлсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших