Нууц мэдээллийн уурхай

БОАЖЯ: Улсын хэмжээнд уул уурхайн улмаас эвдэрч сүйдсэн 18,366 га, нөхөн сэргээх боломжтой 7,609 га талбай байгаа

Нийтэлсэн: 2020-09-09 01:04:16

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Ногоон хөгжлийн арван гол ажил тусгагдсан. Үүний нэг нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх ажил юм.

Улсын хэмжээнд 2020 оны байдлаар уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн 18,366 га талбай байгаа бөгөөд ашиглагдаж дууссан буюу нөхөн сэргээх боломжтой 7,609 га талбай байгаа гэсэн судалгаа гарсан байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 612 га талбайд техникийн, 440 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажил явагдаж байна.

Байгаль орчин аялал жуулчлалын яам нь ХАН зарчим буюу хамгаална, ашиглана, нөхөн сэргээнэ гэсэн зарчмыг гол чиглэлээ болгон ажиллаж байгаа. Энэ хүрээнд нөхөн сэргээлтийн ажилд онцгойлон анхаарал хандуулж тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүй тохиолдолд эрхийг шууд цуцлах ажлыг эрчимтэй хийсэн.

Түүнчлэн нөхөн сэргээлтийн ажлыг явуулах мэргэжлийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг өнгөрсөн оноос энэ оныг дуустал шинээр олгохгүй, эрхийг сунгахгүй байх шийдвэрийг гаргасан. Учир нь нөхөн сэргээлт нэрийн дор ашигт малтмалын олборлолт хийх, нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийхгүй байх гэх мэт зөрчлүүд ихээр гарсантай холбоотойгоор тус шийдвэрийг гаргасан юм. Зөрчил гаргасан нь тогтоогдсон нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг тухай бүрд нь бүрэн цуцалж өнөөдрийн байдлаар эрх бүхий 61 мэргэжлийн байгууллага нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулж байна.

 

Салбар яамнаас уул уурхайн олборлолт хийх зөвшөөрөл авсан байгууллага байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны мөнгөн хөрөнгийг “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай данс”-нд төвлөрүүлдэг. Өнөөдрийн байдлаар /2020.09.07/ тус дансанд 17 тэрбум гаруй төгрөг төвлөрөөд байна.

Тэгвэл анх удаа нөхөн сэргээлтийн тусгай дансанд байршуулсан барьцааны мөнгөөр нөхөн сэргэлтийн ажлыг Архангай аймгийн Цэнхэр суманд хийх гэж байна. Тус сумын 862 га газарт уул уурхайн үйл ажиллагаа явагдсан бөгөөд 531 га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгаа юм. 1999 оноос эхэлж ашиглалт хийгдсэн учраас биологиийн нөхөн сэргээлт хийхэд нэлээн хүндрэлтэй болсныг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тиймээс эхний ээлжинд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг тус суманд хийх юм.

 

Эх сурвалж: БОАЖЯ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших