Нууц мэдээллийн уурхай

У.ХҮРЭЛСҮХ: ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРСОН Ч АВТОЗАМЫН НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙГ БУУРУУЛАХГҮЙ

Нийтэлсэн: 2020-09-09 00:47:00

У.ХҮРЭЛСҮХ: ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРСОН Ч АВТОЗАМЫН НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙГ БУУРУУЛАХГҮЙ

Эх сурвалж: Zasag.mn
 
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 4-ний өдөр Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ нүүрс тээврийн жолооч нарын төлөөлөлтэй уулзсан билээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна.
 
Жолооч нар Засгийн газрын бие төлөөлөгч томилж ажиллуулах, хил нэвтрэх машинуудын тоог цаашид нэмэгдүүлэх хүсэлтийг тавилаа. Мөн төмөр зам ашиглалтад орсон тохиолдолд автозамын тээвэрлэлтийг зогсоох эсэхийг тодруулж байв. Монгол Улсын Засгийн газраас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх бодлогыг баримтална. Иймд автозамын тээвэрлэлтээ үргэлжүүлж, жилд 20 сая тонн, төмөр замаар 30 сая тонн нүүрс тээвэрлэх зорилт тавьж байна. Цаашид автотээврийн жолооч нарын нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, тээврийн замыг өргөтгөн сайжруулна. Төмөр зам, автозамын нүүрс тээвэрлэлтийг хослуулан явуулах учир жолооч нар аюулгүй байдлаа хангаж, холбогдох дүрэм журмын дагуу ажил үүргээ хэвийн үргэлжлүүхийг захилаа. Засгийн газраас жолооч нарын ажиллах орчин нөхцлийг сайжруулах талаар шаталсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байна. Тухайлбал  2018 онд Ерөнхий сайдыг мөн Гашуунсухайт боомтод ажиллах үед  боомтоор орж, гарахдаа түр амраад ахуйн үйлчилгээ авах үйлчилгээний төвтэй болох хүсэлтийг жолооч нар тавьж байсны дагуу Засгийн газраас холбогдох шийдлийг гаргасан. Өнөөдөр биелэлээ олж Гашуунсухайт боомтын дэргэд “Тайван зогсоол” байгуулж байна. Тус газрын барилга угсралтын гүйцэтгэл 86%- тай үргэлжилж байна.
 
Тайван зогсоол 2500 авто зогсоолтой, нэг ээлжинд 14000 жолооч үйлчлүүлэх боломжтой. Эмнэлэг, 220 хүний суудалтай кино театр, хоолны газар, үсчин, гоо сайхан, халуун усны газрууд тус тус үйлчилгээ үзүүлнэ. Жолооч нар замын алжаалаа тайлж тайван амрах нөхцөл бүрдүүлж байна. 24 цагийн харуул хамгаалалттай, хяналтын камерийн системтэй, зогсоолын талбай болон цогцолбор тэрчигтээ бүрэн гэрэлтүүлэгтэй байх аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших