Нууц мэдээллийн уурхай

"Мах, цагаан идээ, хүнсний ногоо-2020" өргөтгөсөн худалдаа болно

Нийтэлсэн: 2020-09-04 05:30:36

 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүнс хөдөө аж ахуйн салбарт “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Мах сүүний анхдугаар” аян, “Атрын III” аян, “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ хөтөлбөр”-н хүрээнд “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Швейцарын хөгжлийн агентлаг, Лавай худалдааны төв хамтран "Мах, цагаан идээ, хүнсний ногоо-2020" өргөтгөсөн худалдааг 2020 оны есдүгээр сарын 5-30-ны өдрийг хүртэл “Лавай” худалдааны төвд зохион байгуулна.

Өргөтгөсөн худалдааны зорилго нь аймгуудийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хоршоод, аж ахуйн нэгж, малчдын гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн мах, цагаан идээ, хүнсний ногоог нийслэлийн хэрэглэгчдэд зах зээлийн доод үнээр хүргэх юм.

Цаашид уг өргөтгөсөн худалдааг жил бүр байнгын зохион байгуулахаар төлөвлөж байна. Өргөтгөсөн худалдааг давтамжтайгаар зохион байгуулснаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг багасгах, эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.

Одоогийн байдлаар Хөдөө Аж Ахуйн Биржийн хоршоодоос мах, хүнсний ногоо, цагаа идээ гэх зэрэг аймгуудын онцлог шинэ бүтээгдэхүүнээр оролцохоор бүртгүүлээд байна.

Эх сурвалж: Хөдөө Аж Ахуйн Бирж

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших