Нууц мэдээллийн уурхай

УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн: 2020-09-03 01:12:46

 

УИХ-ын дарга Г.Занданшатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоуныг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Ноён Филип Малоун парламентын тэргүүнээр дахин сонгогдсонд нь УИХ-ын дарга Г. Занданшатарт баяр хүргээд “COVID-19-өөс шалтгаалж дэлхий дахинд хүндхэн сорилт тулгарч байгаа ч танай орны хувьд зөв зүйтэй арга хэмжээ авч, дотооддоо халдвар тархаалгүй барьж чадсан цөөхөн улсын нэг болсон нь том амжилт гэж бодож байна. Манай улсын хувьд нөхцөл байдал хүндэрсэн ч бид тодорхой арга хэмжээ авч байгаа. Энэ дашрамд манай улсын иргэдийг нутагтаа буцахад нь тусалж дэмжсэнд талархал илэрхийлье” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс нь Их Британи улсыг гуравдагч хөршийнхөө нэг гэж үздэг гэдгийг онцлон тэмдэглээд, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан хуулиуд, Засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар товч мэдээлэл өглөө.

Түүнчлэн дэлхийн улс орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлэх асуудал зогсонги байдалд ороод байгаатай холбоотойгоор түүнийг идэвхжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, таатай нөхцөл боломж бүрдүүлж, бэрхшээл саадыг хамтран арилгах асуудал эрхэлсэн Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороог УИХ-д байгуулахаар 20 гаруй гишүүн төсөл өргөн барьсан. Удахгүй шийдвэр гарна. Тус Түр хорооноос гадаад улс орноос Монгол Улсад суугаа Элчин сайдууд, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан байгууллагуудтай хамтран ажиллах, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, асуудлаа хамтарч ярилцах зэргээр ажиллах болно. Ноён Элчин сайд Таныг энэ ажилд анхаарлаа хандуулахыг хүсэж байна гэв.

Ноён Филип Малоун зайлшгүй дэмжиж, хамтарч ажиллах ёстой асуудал мөн гэдгийг онцлоод, “Манай улсаас Монголд хөрөнгө оруулах сонирхол их байдаг. Зарим компаниуд аль хэдий нь хамтарч ажиллаад эхэлсэн. Гэхдээ анхаарах асуудлууд ч байдаг. Тухайлбал хууль эрх зүйн орчин тогтвортой, ойлгомжтой байх нь чухал. Цаашид манай хөрөнгө оруулагчид илүү олноор Монгол Улсад хөрөнгө оруулж, энэ талын хамтын ажиллагаа өргөжнө гэдэгт итгэлтэй байна гэв.

Төр, засаг,  парламентын тогтвортой байдал нь хоёр орны цаашдын хамтын ажиллагааг улам идэвхжүүлж, эхлүүлсэн, хэрэгжүүлж байгаа ажлуудаа амжилттай дуусгаж, үр дүнд хүргэх боломж гэж бид харж байна хэмээн тэрбээр тэмдэглэлээ. Элчин сайд Филип Малоун Их Британи улс Европын холбоог орхин гарснаар шилжилтийн байдалд байгаа хэдий ч энэ оны сүүл гэхэд гадаад худалдааны шинэ бодлого хэрэгжиж эхэлнэ гэлээ.

Уулзалтын үеэр Их Британийн боловсролын хөтөлбөр, хөрөнгийн зах зээлийн тогтолцооны арга туршлагаас суралцах асуудал хөндөгдсөн бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар “Манай улсад боловсролын тогтолцоогоо цэгцлэх, Монголын онцлогийг тусгаж, дэлхий дахины шилдэг ололтыг шингээсэн сургалтын хөтөлбөртэй болох асуудал яригдаж байгаа.  COVID-19-ийн нөхцөл байдал намжих үед Лондонгийн хөрөнгийн биржийн туршлагаас суралцах, хамтран ажиллах боломж олдоно гэдэгт найдаж байна гэлээ. 

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших