Нууц мэдээллийн уурхай

ХЭҮК болон ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг төлөвлөгөөгөө гаргалаа

Нийтэлсэн: 2020-09-01 01:04:20

 

IMG_3736.JPG

Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, хөхиүлэн дэмжих, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийн мэргэшсэн сургагч багш нарыг бэлтгэх, нийгмийг түгшээж буй зарим төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газар тогтмол хамтран ажиллаж ирсэн байдаг.

Хамтын ажиллагааны хүрээнд 2020-2021 онд хүний эрхийн боловсрол олгох сургалт, судалгааны цогц ажил буюу танхимын болон цахим сургалтууд явуулах, “Цагдаагийн байгууллага ба Хүний эрхийн стандарт, туршлага” ном хэвлүүлэх, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хариуцлагатай албан хаагч” аян, Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх асуудлаар үндэсний болон олон улсын эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа хийх, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодист донтсон, нөлөөнд автсан хүүхэд, залууст дээрх бодисын хор хөнөөлийг таниулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах зэрэг 21 ажил үйлчилгээг төлөвлөж, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хамтарсан Ажлын хэсэг хуралдаж, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.

Уг төлөвлөгөөний нэгээхэн хэсэг нь Монгол Улс дахь химийн хорт болон тэсэрч дэлбэрэх бодисын хэрэглээ, хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдлыг шалгах, хүний амь насанд аюул заналхийлэл учруулж, хохироож буй зарим тээврийн хэрэгслийг зохицуулах, олон нийтийн хүний эрхийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх нөлөөллийн аянг зохион явуулахаар боллоо.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших