Нууц мэдээллийн уурхай

9 дүгээр сарын 1-нд 30 сургууль, 45 цэцэрлэг хүүхдүүддээ хүлээн авна

Нийтэлсэн: 2020-08-31 03:34:34

 

ургалтын үйл ажиллагааны бэлтгэл ажил бүрэн хангагдсан эсэх талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр (2020.08.31) мэдээллээ.

Улсын хэмжээнд 30 сургууль, 45 цэцэрлэгийн өргөтгөл барилгын ажил дуусч, есдүгээр сарын 1-нд хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн болжээ. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 140 сургуулийн барилгын өргөтгөлийн ажил үргэлжилж байгаа аж. Энэ онд багтаан 31 сургууль, 41 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэж БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан хэллээ. Тэрбээр “2020-2021 оны хичээлийн жилд сургуульд суралцах хүүхдийн суудлын тоо 14 мянга орчмоор нэмэгдсэн. Цэцэрлэгийн орны тоо зургаан мянгаар нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд 171 цэцэрлэг барихаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 45 нь ашиглалтад ороод байна. Ойрын гурван жилд багтаан цэцэрлэг, сургуулийн өргөтгөл барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулна. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор бэлтгэл ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгийн 104 барилгад засвар хийж, 92 хувийн биелэлттэй байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 35 сургууль, 26 цэцэрлэг, 8 дотуур байрны засвар дууссан. Нийт 17 барилгын ажлын засварыг 2021 онд шилжүүллээ. Мөн есдүгээр сарын эхний хоёр долоо хоногт 14 барилгын ажлыг дуусгахаар төлөвлөж байна” гэлээ. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгт ариутгал халдваргүйжүүлэлт хийж буй бөгөөд санхүүжилтийг  нь орон нутгийн нөөц хөрөнгөөс гаргаж байгаа аж. Эрүүл ахуйн дэглэм сахих бэлтгэл ажлыг сүүлийн гурван долоо хоногт хангаж дуусчээ. Цаашид сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх талаар БШУЯ-наас Сангийн яамтай хамтран ажиллахаар болсон байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших