Нууц мэдээллийн уурхай

Есдүгээр сарын 1-нээс “Яндангаа хөөлье” аяныг эхлүүлж буйгаа зарлалаа

Нийтэлсэн: 2020-08-28 05:31:51

 Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос өвөлдөө эртлэн бэлдэх зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг эхлүүлж байгаа тухайгаа мэдээлж байна.

 

ШУУД ҮЗЭХ:

 

 

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл "УИХ-аар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байгаа. Мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах том зорилтыг тусган үндсэндээ батлах гэж байна. Хоёр жил хүрэхгүй хугацаанд агаарын бохирдлыг 50-50 хувиар бууруулсан. Одоо цаашлаад 80 хувьд хүргэхийг зорьж байгаа юм.

Жил бүр галалгааны улиралд угаарын хийнд хордсон 2,500 хүн эмнэлэгт ханддаг. Хэвтэн эмчлүүлэх тоо 200 орчимд хүрч, 15-20 хүн эндэж байна. Ингэхдээ гэр бүлээрээ эндэх тохиолдол ч гарч байгаа нь маш том асуудал.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо энэ ажилд онцгойлон анхаарах ёстой гэж үзсэн. Тиймээс есдүгээр сарын 1-нээс "Яндангаа хөөлье" аяныг эхлүүлж байгаа юм. Яндангаа хөөлөөгүйн улмаас тортог хуримтлагдан бөглөрсөн, утаа гадагшлах зай багассан бодит жишээнүүд олон учраас мэргэжлийн байгууллагууд заавар, зөвлөгөө өгч, гарын авлага тарааж ажиллана. Цагдаагийн байгууллагаас гэр хорооллын гудамжаар дуут дохиотой явж, яндангаа хөөлөхийг уриална" хэмээн ярилаа.

"Төвийн зургаан дүүрэгт бүхэлд нь түүхий нүүрс түлэхийг хориглож байгаа"

Үргэлжлүүлэн Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч Д.Мөнхжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нийслэлчүүдийн амь амьдралтай маш чухал ач холбогдолтой аяныг энэ оныг дуустал хэрэгжүүлэх гэж байна.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоох тухай тогтоолд өөрчлөлт орж, төвийн зургаан дүүрэгт бүхэлд нь түүхий нүүрс түлэхийг хориглож байгаа.

Ингэснээр алслагдсан таван хороо буюу

  • Хан-Уул дүүргийн 12,13,14-р хороо,
  • Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо/Жаргалант тосгон/
  • Баянзүрх дүүргийн Гачуурт тосгондд түүхий нүүрс түлэх хориотой болж байна.

Угаарийн хий мэдрэгчийг өнөөдрийн байдлаар 162,469 айлд суурилуулаад байгаа. Цахилгаан болон бусад эх үүсвэрээр гэр, байшингаа халаадаг/гал түлдэггүй/37,531 угаар мэдрэгч илүү гарсныг онцгой байдлын байгууллагын агуулахад хадгалж байна.

Есдүгээр сарын 7-ноос эхлээд алслагдсан таван хорооны 9,750 айлд угаар мэдрэгчийг суурилуулна. Мөн шилжин ирсэн, түр оршин сууж байгаа өрхүүдэд 15,000 угаар мэдрэгчийг суурилуулахад бэлэн болсон.

Энд нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. Нэгдүгээр сард авсан угаар мэдрэгчийн зай дууссан байх магадлалтай тул зай нь дууссан эсэхийг заавал шалгаарай" хэмээв.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших