Нууц мэдээллийн уурхай

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан ажиллагаа зохион байгуулна

Нийтэлсэн: 2020-08-21 02:43:36

 арын 21

 

Хүний эрхийн Үндэсний комисс, Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж, Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аянг зохион байгуулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хамтарсан ажиллагааг явуулах, тус гэмт хэргийн хохирогчдын нөхцөл байдлын судалгааг хийх талаар санал солилцов.

Талууд уулзалтын хүрээнд энэ оны сүүлийн хагаст тусгай “Ажлын хэсэг” байгуулж “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл”-ээр дамжуулан шийдвэрлүүлсэн цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилттэй биечлэн танилцах, Монгол Улс дахь химийн хорт бодисын хадгалалт, хамгаалалтыг хянаж шалгах, хүний эрхийн сургагч багш нарыг дахин бэлтгэх зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Мөн энэ үеэр мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ, үйлдэгчид оноож буй ял шийтгэл, эрх зүйн орчныг судлах, малын хулгайн гэмт хэргийн талаарх судалгааг хийх тухай ярилцлаа.

Уулзалтад Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа  О.Амарсанаа нар болон бусад албаны төлөөлөгчид оролцжээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших