Нууц мэдээллийн уурхай

Ш.Адьшаа гишүүн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхтэй уулзав

Нийтэлсэн: 2020-08-17 11:39:39

 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзаж цаг үеийн асуудлаар ярилцлаа.Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа ярилцаж, эхлүүлэхээр төлөвлөсөн зарим төсөл хөтөлбөрөө хэрхэн үргэлжлүүлэх талаар М.П.Сингхтэй санал солилцов.

Image may contain: 2 people, people sitting, suit and indoor

Элчин сайд М.П.Сингх УИХ-ын гишүүн Ш.Адьшаад Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар баруун бүсийн ард иргэдийн төлөөлөгч болж, эрхэм гишүүнээр сонгогдсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бүхий л салбарт идэвх санаачилгатай ажиллаж байгаа Элчин сайд М.П.Сингхэд талархал илэрхийлээд цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа олон төсөл хөтөлбөр ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрөгч оны 9 дүгээр сард тус улсад хийсэн айлчлалын үеэр хамтран хэрэгжүүлэхээр яригдаж эхэлсэн Монгол Улсын баруун бүсийн хуурайшилт, хөрсний бохирдлоос хамгаалах усан хангамжийн инновацын “Мөнх байгалиа тэтгэх мөсөн суварга” төслийг холбогдох байгууллагад хүргүүлсэн. Гэвч дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан бага зэрэг хугацаа хойшилж хүлээгдэж байгаа талаар ноён Элчин сайд ярилаа. Уг төсөл нь Ховд аймгийн хэд хэдэн сумдад хуурайшилт цөлжилт үүсэхээс хамгаалах зорилгоор тус улсад хэрэгжүүлж эхэлсэн шинэ технологиийн дагуу хийгдэх төсөл юм. Мөн ноён Элчин сайдтай Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүний хувиар өмнө уулзахдаа ярилцаж байсан Ховд аймагт ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчдыг тус улсын Засгийн газрын тэтгэлгээр БНЭУ-д сургах, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр орон нутгаас мэргэжилтэн бэлтгэх гэх мэт хэд хэдэн сэдвээр нээлттэй ярилцаж, санал солилцлоо.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших