Нууц мэдээллийн уурхай

“Мобиком” компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн: 2020-08-12 03:04:23

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Мобиком” ХХК-ийн ерөнхий захирал Тацуяа Хамадаг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Мэдээлэл Технологийн газрын дарга О.Чинзориг, нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир  болон “Мобиком ХХК-ийн дэд захирал Э.Эрдэнэсүх,  Маркетинг хариуцсан Дэд захирал Курушима нар байлцав.

Тацуяа Хамада уулзалтын эхэнд Ковид-19”-ийн үед болон нийгмийн хариуцлагын хүрээнд амжилттай хийж гүйцэтгэсэн төслүүдээ товч танилцуулаад төрийн үйлчилгээний портал систем “e-mongolia” хөтөлбөрт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн төрийн үйлчилгээг авах боломжтой гар утасны болон компьютерийн апликэйшн нэвтрүүлж, сим дээр суурилсан мэдээллийн аюулгүй байдлыг хангасан программыг үргэлжлүүлэн хөгжүүлж байгаагаа дурьдлаа.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийгмийн хариуцлагын хүрээнд хотын соёлд эерэгээр нөлөөлсөн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн талаар онцлон хэлээд цаашид бүх чиглэлд хамтран ажиллах боломжтой гэдгээ хэллээ. Хурлын үеэр талууд төрийн үйлчилгээний портал систем “e-mongolia” хөтөлбөр болон харилцаа холбооны дэд бүтцийг харилцан ашигтайгаар ашиглах талаар санал солилцлоо.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших