Нууц мэдээллийн уурхай

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл ИБУИНХУ-ын Элчин сайд Филипп Малоныг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн: 2020-08-11 01:37:16

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл ИБУИНХУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Филипп Малоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны тэр дундаа байгаль орчны салбарт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

Элчин сайд Филипп Малон хэлэхдээ “Хоёр орны хамтын ажиллагаа жилээс жилд гүзгийрч байгаад бид талархдаг. Тэр дундаа Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахад таатай байдгийг хэлмээр байна. Байгалийн нөөцийн зохистой ашиглалт ялангуяа биологийн олон янз байдлыг хамгаалах, зэрлэг амьтан ургамлын хууль бус худалдааг таслан зогсоох, менежмент болон чадавхи бэхжүүлэх зэрэг хамтын ажиллагаа үр дүнтэй байгаад баяртай байна. Мөн хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчны мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр судалж байна” гэсэн юм.

Д.Сарангэрэл сайд: “Ковид-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад талархаж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас 2018 онд олон улсын өмнө өгсөн амлалт болох дэд бүс нутгийн хэмжээнд зэрлэг амьтны асуудлаарх хамтын ажиллагааны механизм байгуулах ажлыг дэмжин өнгөрсөн оны 9-р сард зохион байгуулагдсан Төв болон Зүүн хойд азийн зэрлэг амьтны долоо хоног арга хэмжээг санхүүжүүлсэнд талархал илэрхийлье. Мөн Байгаль орчны сэтгүүлч бэлтгэх төслийг хэрэгжүүлэхээр санал солилцож байгаа талаар мэдээлэл авсан. Энэ нь манай салбарын үйл ажиллагааг сурталчлах, таниулах, олон нийтийн анхаарлыг хандуулах, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой учраас баяртай байгаа” гэсэн юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших