Нууц мэдээллийн уурхай

"Хүүхэд бүрд олгох 100 мянган төгрөгийг он дуустал өгнө"

Нийтэлсэн: 2020-08-06 03:56:45

 

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар коронавирусийн халдварын үед эдийн засгийн хүндрэлийг давахад ард иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргасныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Үүнд:

Хүүхдийн 20 мянган төгрөгийг 2020 оны 4-р сарын 1-нээс 10 дугаар сарын 1-нийг хүртэл сар бүр 100 мянга болгон олгож байсан бол 2020 оныг дуустал 100 мянган төгрөгийг олгохоор болов. Нэг сая 250 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах бөгөөд нийт 300 тэрбум төгрөг зарцуулна.

Мөн Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд 2020 оны 10 дугаар сарын 1-нийг  хүртэл хугацаанд сар бүр олгож байгаа 288 мянган төгрөгийн тэтгэмжийг 2020 он дуустал олгоно. Үүнд 73.3 мянган хүн хамрагдах бөгөөд 22 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар шийдвэрлэжээ. 

Улсын хэмжээнд Нийгийн халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг хагас болон бүтэн өнчин 16.5 мянган хүүхэд бий. Энэ хүүхдүүд сард 188 мянган төгрөгийн тэтгэмж авдаг бөгөөд 5-р сарын 1-нээс 10-р сарын 1-нийг хүртэлх таван сарын хугацаанд сар тутам 100 мянган төгрөг нэмж, 288 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн бол энэ шийдвэрийг 2020 он дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ. 

Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг: 

  • Өндөр настан 3600 иргэн
  • Хөгжлийн бэрхшээлтэй 42500 иргэн
  • Одой 116 иргэн
  • Тэжээгч нь нас барсан өнчин 16500 орчим хүүхэд
  • Өрх толгойлсон эцэг, эх- /18-аас доош насны 4-өөс дээш хүүхэдтэй / хүмүүс бүгд сард 188 мянган төгрөгийн тэтгэмж авдаг бол 2020 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн 10-р сарын 1-нийг хүртэл сар тутам 100 мянган төгрөг нэмж олгох болсон нэмэлт 100 мянган төгрөгийг 2020 оныг дуустал олгохоор шийдвэрлэлээ.
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших