Улаанбаатар-Праг нислэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэнэ
Нийтэлсэн: 2020-08-06 03:17:16
Чехийн санхүүжилтээр монгол иргэдийг Прагаас буцаан авчрах тусгай үүргийн нислэгийг энэ сарын 10-нд үндэсний агаарын тээврийн МИАТ компани үйлдэнэ. Чехийн нийслэл Праг руу нисэх тусгай үүргийн нислэгээр Чехийн урт хугацааны визтэй иргэд билет авч нисэх боломжтой аж.
Улаанбаатар-Праг чиглэлийн нислэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг БНЧех улсын Элчин сайдын яам өнөөдөр 17:00 цаг хүртэл бүртгэнэ.
