Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчид ганцаараа нэр дэвшжээ
Нийтэлсэн: 2020-08-05 02:38:46
Монголын үндэсний олимпийн хорооны хараат бус, бие даасан сонгуулийн комисс өчигдөр хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарлажээ.
МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч:
- Найдангийн Түвшинбаяр
МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч:
- Цэвэгмидийн Бат-Энх
- Чойжгаваагийн Наранбаатар
- Жүгдэрийн Отгонцааган
- Галсанжамцын Пүрэв-Очир
МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус хурал энэ сарын 14-нд зохион байгуулагдах бөгөөд тус хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдана.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн Хороо - MNOC