Нууц мэдээллийн уурхай

ХНХЯ: Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Нийтэлсэн: 2020-08-04 03:59:10

 

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Ёорн Розенбэргийг хүлээн авч уулзсан байна.

Уулзалтаар хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, тэр дундаа хөдөлмөр, нийгмийн хамгаалал, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хийгдсэн томоохон ажлууд, төсөл хөтөлбөрүүдийн явц, үр дүнгийн талаар харилцан мэдээлэл солилцов.

Элчин сайд Ёорн Розенбэрг одоо байгаа харилцаагаа улам бэхжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт илүү анхаарал хандуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих хүрээнд “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” хамтарсан төслийг 2013-2016, 2016-2019, 2019-2021 гэсэн үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байгаа. Тус салбарын багш нарыг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах тогтолцоог бэхжүүлэх, Улаанбаатар, төв, баруун, зүүн, говийн бүсүүдэд нийт долоон чадамжийн төвийг бий болгон бусад МБС-ын байгууллагын багш нарыг сургах, Үнэлгээний төвийн суурь бааз болгож өмнөх мэдлэг ур чадварын үнэлгээг хийхэд техникийн болон арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд болон Засгийн газрын зүгээс баримтлах бодлого, чиглэлүүдийг танилцууллаа. Цаашид хоёр талын тогтвортой хамтын ажиллагааг ханган улмаар боломжит чиглэлүүдээр харилцаагаа улам өргөжүүлэхэд нээлттэй байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: ХНХЯ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших