Нууц мэдээллийн уурхай

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ЁНДОН ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА

Нийтэлсэн: 2020-08-04 03:09:35

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ЁНДОН ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА

УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар тэргүүтэй албаны хүмүүс орон нутагт ажиллалаа. Дорноговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Нефть боловсруулах үйлдвэр болон Сайншанд хотын хоорондох авто болон төмөр зам, цахилгаан дамжуулах агаарын сүлжээний ажлууд дууссан. Одоогоор талбайн газар шорооны ажил хийгдэж байгаа юм байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

Монгол улсын газрын тосны нөөц 332 сая тонн гэсэн тооцоо гарсан. Энэ үзүүлэлтээрээ Монгол улс дэлхийд 33-т ордог гэсэн судалгаа ч байдаг юм байна. Нэн тэргүүнд шийдвэрлэх зорилтууд гэвэл, газрын тосны геологи хайгуулын ажлыг эрчимжүүлж ашиглалтын баталгаат нөөцийн хэмжээг өсгөх, мөн түүхий газрын тос дамжуулах хоолойн төслийн санхүүжилтийн асуудлыг онцгой анхаарах шаардлагатай байгааг онцоллоо.

Тус нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд саад учруулж буй ганц хүчин зүйл нь корона вирус болоод байгаа аж. Цар тахалтай холбоотойгоор гадны мэргэжилтнүүд ирж чадахгүй байгаа нь бүтээн байгуулалтын ажлыг удаашруулж байгааг үйлдвэрийн дарга Д.Алтанцэцэг хэллээ.
Нефть боловсруулах үйлдвэрийн ажлын явцтай танилцсаны дараагаар "Эрдэнэс - Тавантолгой" ХК-ийн санхүүжилтээр Монголын төмөр зам ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дагуух 30 км-ийн бүсэд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд байгаа талаар салбарын сайд тэмдэглэн хэлж байв. Энэхүү төмөр замаар жилдээ 15 сая тонн ачаа тээвэрлэхээр тооцоолж байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсоноор уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, тээвэрлэлтийн хэмжээ далайцтай нэмэгдэж улсын төсвийн орлого, эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулах юм. 
Мөн орон нутгийн томилолтын 2 дахь өдөр Уул уурхайн сайд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, Гашуунсухайт боомт дээр Хил хамгаалах, Гааль, Мэргэжлийн хяналтын газрын ажилтнуудтай хийсэн уулзалтад оролцож нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын талаар санал солилцов.
Сүүлчийн өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Эрдэнэс-Тавантолгой ХК, Энержи Ресурс, Орон нутгийн тавантолгойн уурхайнуудын үйл ажиллагаатай танилцаж, хөрс хуулалт, олборлолтын ажлын биелэлт, уулын ажлын технологи, тулгамдаж буй асуудлуудыг сонсож зөвлөгөө өгч, шийдвэрлэх тал дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
 
ЭХ СУРВАЛЖ: WWW.MMHI.GOV.MN
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших