Нууц мэдээллийн уурхай

Шинэ аварга П.Бүрэнтөгсөд NISSAN PATROL Y62 автомашин гардууллаа

Нийтэлсэн: 2020-07-14 04:16:01

 

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгсөд өнөөдөр “Моннис моторс” компани Nissan Patrol Y62 автомашиныг гардуулан өглөө.

Энэхүү үйл ажиллагаанд НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, нийслэлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, “Увс нуур” бөхийн галын тэргүүн Н.Цэрэнбат, “Моннис Моторс” компанийн гүйцэтгэх захирал Г.Мөнхбаатар, Ниссан брэнд хариуцсан дэд захирал Г.Баттулга, Рено брэнд хариуцсан дэд захирал Т.Эрдэнэсайхан нар оролцлоо.

Энэ үеэр НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан хэлэхдээ “Үндэсний их баяр наадамд 512 бөхөөс ес давж, Монгол Улсын аварга цолыг хүртсэн П.Бүрэнтөгс аваргадаа нийслэлчүүдийнхээ өмнөөс баяр хүргэе. Үндэсний их баяр наадмын дархлаа болсон үндэсний бөхийн барилдааны түрүү бөхийн шагналыг “Моннис моторс” компани хариуцан ажилладагт мөн талархал илэрхийлж байна” гэсэн юм.    

“Моннис Моторс” компанийн гүйцэтгэх захирал Г.Мөнхбаатар “Манай компанийн хувьд НЗДТГ-тай таван жилийн гэрээтэй хамтран ажиллах хүрээнд түрүү бөхийн шагналыг хоёр дахь жилдээ гардуулан өгч байна. Энэ сайхан өдөр Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгсөд аваргын шагналыг гардуулан өгч байгаадаа баяртай байна” хэмээлээ.   

Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгс наадамчин олондоо хандаж, өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр “Төрт ёсны их баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Монгол бөхийн ноён оргил аварга хэмээх цолонд хүрсэндээ туйлын баяртай байна. Хоёргүй сэтгэлээр зүтгэсний үр дүн ирж байгаа гэж бодож байна. Намайг дэмжиж ирсэн монголчууддаа баярлаж байгаагаа хэлмээр байна. Мөн “Моннис моторс” компанийн нийт хамт олонд баярлаж, талархаж байгаагаа хэлье” гэлээ.  

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших