Нууц мэдээллийн уурхай

У.Хүрэлсүх Соёлын сайдаар мэргэжлийн хүнийг томилж байна

Нийтэлсэн: 2020-07-07 10:04:18

УИХ-ын 2020 оны сонгуульд ялалт байгуулсан МАН яг одоо Засгийн газрын гишүүд хэн байх эсэхийг хэлэлцэж байна. МАН-ын УЗ-ийн хурлаар

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам- Д.Сарангэрэл
  2. Батлан хамгаалах яам- Г.Сайханбаяр
  3. Барилга, хот байгуулалтын яам- Б.Мөнхбаатар
  4. БСШУЯ- Л.Цэдэвсүрэн
  5. Гадаад харилцааны яам - Н.Энхтайван
  6. Зам тээвэр, хөгжлийн яам -  Л.Халтар
  7.  Эрчим хүчний яам- Н.Тавинбэх,
  8. Сангийн яам - Ч.Хүрэлбаатар,
  9. ХХААХҮ-ийн яам З.Мэндсайхан,
  10. Соёлын яам- С.Чулуун,
  11. Эрүүл мэндийн  яам-  Б.Цогтбаатар,
  12. Хууль зүй, дотоод хэргийн яам - Х.Нямбаатар,
  13. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам - А.Ариунзаяа
  14. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ
  15. Шадар сайдаар Я.Содбаатар нарг тус тус томилохоор болсон.

Өмнөх засгийн газрын үед БСШУЯ өдгөө  Боловсрол, шинжлэх ухаан яам, Соёлын яам болж салж байгаа. Шинээр байгуулагдаж байгаа яамыг ШУА-ийн захирал, академич, доктор С.Чулуун тэргүүлэх юм.

С.Чулуун нь ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнг чадварлагаар удираж байсан, түүхч, судлаач, Монгол улсын соёлын өвийг хайрлан хамгаалах үйлсэд гар бие хүчин зүгэж байгаа энэ цагийн түүчээ болсон эрдэмтэн юм байна.

Түүний хувьд Монгол Улсын Их сургуулийг Магистраар төгсч, ОХУ-ын МПГУ-д доктор (Ph.D)-ын зэргээ хамгаалсан. 1999 оноос ШУА-ын Түүхийн хүрээлэнд судлаач, 2005-2010 онд МУИС-д багш, 2010 оноос ШУА-ийн Түүх, 2015 оноос Түүх, Археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. 2014 оноос Монголын түүхчдийн холбооны гүйцэтгэх захирал, 2016 онд Олон улсын Монгол судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг тус тус хавсран гүйцэтгэж буй. 2008 онд Кембрижд Их сургуулийн Монгол ба Дотоод Азийн судалгааны төвд 3 сар зочин судлаач, 2012-2013 онд Японы Осака хот дахь Угсаатны Үндэсний музей (MINPAKU) зочин профессор, 2014 онд Япон улсын Сендай хот дахь Тохоку Их сургуульд зочин профессор, 2015 онд БНХАУ-ын Төвийн Үндэсний Их сургууль, Унгарын ШУА-ийн Угсаатан, Хүн судлалын хүрээлэнд зочин профессороор ажилласан ажлын мэргэшсэн боловсон хүчин юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол улсын соёлын өв, дурсгал, түүх, уламжлал, урлагийн олон салбарт анхаарч ийнхүү тусдаа яам байгуулж, сайдаар нь мэргэшсэн боловсон хүчинг томилж байгаад соёлын салбарынхан талархалтай хандаж байгаа аж.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших