Нууц мэдээллийн уурхай

Наадмаар тав хоног амарч, долдугаар сарын 16-нд ажил цуглана

Нийтэлсэн: 2020-07-07 05:26:04

 

 
 

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам энэ жил Бямба, Ням гарагт тохионо.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд:

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд тэмдэглэнэ гэж заасан байдаг.

Хуулийн дагуу тав хоногийн амралт үргэлжилж ААН, байгууллагуудын ажил долоодугаар сарын 16-ны Пүрэв гарагт эхэлнэ. Ингэснээр ирэх долоо хоногт ажлын хоёр өдөр/Пүрэв, Баасан гараг/ байна.

Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын улмаас Үндэсний их баяр наадмын бөх, сур, хурдан морины уралдааныг теле болон онлайнаар үзүүлэхээр болсноо УОК олон нийтэд зарлаад байгаа.

Үндэсний их баяр наадмаар орон нутгийн замыг хаахгүй

XIII зуун цогцолбороос баяр наадмын нээлт,  хүчит 512 бөхийн барилдаан, сур, шагайн харвааг, Хүй долоо худагаас хурдан морины уралдааныг шууд дамжуулан үзүүлэх юм.

Мөн наадмын тасалбар, автомашины зөвшөөрөл, хуушуур худалдаалах зөвшөөрлийг олгохгүй, олныг хамарсан үйл ажиллагаа явуулахгүйг холбогдох албаныхан мэдээлж байв.

Харин орон нутгийн наадмыг ард иргэддээ нээлттэй хийхийг аймаг, сумын Засаг дарга нарт зөвшөөрсөн юм. Тиймээс Үндэсний их баяр наадмаар орон нутгийн замын хөдөлгөөнийг хаахгүйг УОК-оос мэдээлж байсан билээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших