Нууц мэдээллийн уурхай

Байгаль дэлхийдээ хогоо хаяхгүй байхыг уриалж “Хоггүй аян-2” арга хэмжээг эхлүүллээ

Нийтэлсэн: 2020-06-30 04:51:01

 

“Хотын соёл” аяны хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, Цагдаагийн удирдах газартай хамтран “Хоггүй аян-2” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд ирэх есдүгээр сарын 25 хүртэл зохион байгуулах юм.  Нийслэлийн Аялал жуулчлалын газрын ажилтан, албан хаагчид “Зунжин”, 22-ын товчоо гэх мэт хотоос гарах хөдөлгөөний урсгал дагуу нийт 6 байршилд байрлаж, хотоос гарч буй иргэдэд байгаль орчинд амарч зугаалахдаа ил задгай хогоо хаяхгүй байхыг уриалаад “Хоггүй аялал гоё” гэсэн автомашины стикер, хогийн уут тарааж буй юм.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Хотын соёл” аяны хүрээнд “Хоггүй аян-2” арга хэмжээнд Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн нэгдэн ажиллаж байна. Байгаль орчинд хог хаягдлаа хаяхгүй, орчноо бохирдуулахгүй байх нь иргэн бүрийн үүрэг. Гэвч сүүлийн жилүүдэд амралт зугаалганд явсан иргэд маань хур хогийг үүсгэж, хаа сайгүй хог тарьж байгаа нь байгаль экологид төдийгүй, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болоод байна. Тиймээс иргэд та бүхэн үүргээ ухамсарлаж зөв боловсон амарч зугаалах ёстой гэдэг уриалгыг нийслэлийн Аялал жуулчлалын газартайгаа хамтран гаргаж байгаа юм. Та бидний амьдарч байгаа эх дэлхий нэг учир иргэд та бүхэн байгальд хогоо хаяхгүй байхыг уриалж байна” хэмээлээ.

“Хоггүй аян-2” арга хэмжээг эхний ээлжинд иргэдэд ийнхүү байгаль эх дэлхийдээ хогоо хаяхгүй зөв боловсон амарч зугаалахыг уриална. Дараагаар нь хувийн хэвшлүүдийн төлөөлүүдтэй хамтран хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах зэрэг сургалт мэдээллүүдийг хийхээр төлөвлөж байгаа талаар нийслэлийн Аялал жуулчлалын газрын Маркетинг, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Э.Оргилцэцэг хэлсэн юм.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших